Нийгмийн

Ж.Амгалан: Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн хамгийн ноцтой зөөвөрлөгч болох эрсдэлтэй

БНСУ-д буй монгол иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид “Худалдаа үйлчилгээний газруудын архи худалдаалах байдлыг хэрхэн хяанаж байгаа вэ. Ахуйн хүрээний архидалд хэр гарч байна вэ” гэх асуулт асуусан юм.  

Эл асуултад ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хариулт өглөө.

Тэрээр, “Ахуйн орчинд согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс архи согтууруулах ундааны зүйл худалдаалдаг ААН анхаарах хэрэгтэй байна. ААН хязгаарлаад эхлэхээр гар дээрээс худалдаалалт нэмэгддэг. Иймд хориглосон хугацаанд гар дээрээс болон бусад зөвшөөрөлгүй бүсээс архи худалдан авсан хүмүүст хатуу хариуцлага тооцно. Ийм онцгой нөхцөлд архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн хамгийн ноцтой зөөвөрлөгч болох эрсдэлтэй. Иймд иргэд согтуу хүмүүсээс хол байх, анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-15 02:34

Хаа сайгүй архид�##�т байна гэр орондоо эхнэр хүүхэддээ ирж агсан тавьж байгаа хүмүүс ч байна

Зочин
Зочин
2020-03-15 08:19

Arhia hed honog horrichihij bolohgui um uu. Uneheer hetsuu bna. Hiih ajilgui arhi uusan sogtuu agsarsan hun l gert bainga bdag bolloo

Холбоотой мэдээ

Back to top button