Я.Буянжаргал: Цагааннуур боомтоор орж ирсэн 59 иргэнийг тусгаарлаад байна

ЭМЯ өнөөдрийн /2020.03.15/ ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын 09-нөөс хойш нийт 1820 ирэгнийг ажиглалтад авч байна. Сэжигтэй тохиолдол 290-ээр нэмэгдсэн. Асралт мед, Сэлэнгэ, Цэргийн төв эмнэлэгт хязгаарлалт хийж, ажиглаж байгаа иргэд бий. Баян-Өлгий аймгийн Цагааннуур хилийн боомтоор орж ирсэн 59 иргэнийг тусгаарлалт аваад байна. Шүд өвдөөд халуурсан гэх нэг иргэнийг нэгдсэн эмнэлэгт тусгаарлалтад авсан. Бусдыг нь сургуулийн дотуур байранд тусгаарлаад байгаа.
Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ. Зайлшгүй тохиолдлыг ХӨСҮТ-д аваачиж тусгаарлана. Харин бусдыг нь Цэргийн төв эмнэлэгт хүргэнэ. Гадаадаас ирсэн иргэдийг ар гэрийнхэн нь угтахгүй байхыг анхааруулж байна.














