Нийгмийн

МИАТ-ын онгоц Инчёноос хөөрлөө

МИАТ ХК-ийн тусгай нислэг 244 иргэнээ эх оронд нь авчрахаар БНСУ-ын Инчёны нисэх буудлаас хөөрсөн болохыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллээ.

Улаанбаатар-Сөүл чиглэлд ОМ301 аяллын дугаартай онгоц өнөөдөр 08:25 цагт хөөрсөн бөгөөд гурван орны 251 иргэн энэ нислэгээр явсан байна.

Тус онгоц 16:20 цагт Улаанбаатарт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм. Улмаар иргэдийг ХӨСҮТ, болон бусад бэлтгэгдсэн тусгаарлах байр луу зөөвөрлөхөөр бэлтгэж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button