НИЙГЭМ

Хятадын 105 иргэнийг авч ирэхийг АН эсэргүүцэв

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, Дэлхий нийтээрээ COVID-19 вирусийн Цар тахалтай тэмцэж, улс үндэстэн бүр хариуцлагаа өндөржүүлж, эх орон, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зүтгэж байна.
Ийм хүнд үед Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх шийдвэр гаргасан нь туйлын бодлогогүй бөгөөд хариуцлагагүй шийдвэр боллоо.

ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл Цар тахлын голомт болсон БНХАУ-д байдал бүрэн тогтворжоогүй, Цар тахлын хоёр дахь давалгаа Европ тивээс Ази руу шилжих магадлалтай байгааг анхааруулсаар байгаа.
Тиймээс энэ асуудал зөвхөн Монгол-БНХАУ гэсэн хоёр улсын асуудал бус дэлхий нийтийн асуудал болоод байна.

Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, олон улсын нислэгээ бүрэн зогсоож, гаднын аль ч улсын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэрээ хөсөр хаян тахлын голомтот бүс нутгаас 105 ажилчин оруулж ирэх эргэж буцсан, хариуцлагагүй шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Түүнчлэн Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудсаар байгаа энэ хүнд цаг үед үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж, Монгол инженер, техникийн ажилчдын мэдлэг, чадварт тулгуурлан аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхийг уриалж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-22 12:14

АН-ын эсэргүүцлийг дэмжиж байна. Өөрсдийн хүчээр хийе, эсвэл замын ажлаа зогсоо.

Зочин
Зочин
2020-03-22 12:52

ЯГ ЗӨВ . МОНГОЛ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЖ ХУЖААД ӨГӨХ ГЭЭД БГАА МӨНГӨӨ ӨӨРИЙН ИРГЭДДЭЭ ӨГЧ АЖИЛЛУУЛААЧЭЭЭЭЭ . ТЭД ЧАДНА .ААН УУД ЧИНЬ ХААЛГАА БАРЬЖ ЦАЛИНГАА ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙХАД ИЙМ МУЛГУУ ЮМ ХИЙХ ГЭЖ БДАГ . ВИРУСЭЭР ДАЛИМДУУЛЧИХ ЮМАА .

Зочин
Зочин
2020-03-22 13:22

Энэ удаа АН ын зөв.

Зочин
Зочин
2020-03-22 14:31

Зөв ш дээ, дэмжиж байна. Барууныхан Хятадуудыг коронавирусээр өвдсөн хүмүүсийнхээ тоог дарж байна гэж байсан.

Зочин
Зочин
2020-03-23 10:23

Энэ чинь харин зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button