Нийгмийн

Нэг настай хүүхэд таван метрийн гүн нүхэн жорлонд унаж нас баржээ

Урин дулаан зуны улирал ирсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гол усанд осолдох, нүхэн жорлонд унах гэх зэрэг ослууд нэмэгддэг. Үүний нэг жишээ Ховд аймгийн Жаргалант сумын нутагт болжээ. Тодруулбал: ОБГ-ынхан бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуны улирал ирж буйтай холбоотой бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах, ил нүхэн жорлондоо цоож хийх, хүүхэд дотогш орохоос сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button