НИЙГЭМ
“АРАВТ” ХХК: Нийслэлийн захирамжаар манай ажилтнууд нэг өдөр хамгаалалтад гарсан

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээнд “АРАВТ” аюулгүй байдлын алба ХХК-ын албаны ажилтнуудын дүрэмт хувцсыг шүүмжилсэн иргэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Бид уг асуудлаар тус компанийн ажилтантай холбогдоход:
"Аравт секьюрити сервис ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Бид Аюулгүй байдлын салбарт 11 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн А265 тоот захирамжаар манай компанийн дөрвөн ажилтан дөрөвдүгээр сарын 21-ны өдөр буюу өөрсдийн обьектын ойр орчмын газар болох Хан-Уул дүүрэгт нэг өдөр хамгаалалтад гарч ажилласан. Дүрэмт хувцасны тухайд зохист хэмжээг зөрчөөгүй. Бид улсын төсвөөс санхүүждэггүй, хувийн байгууллага” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө за за. Ямар нэгэн хувийн компани хүмүүсийг зогсоогоод ш�##�гах хууль зүйн үндэс байна уу. маргааш хувиараа би зогсоод л хүмүүсийг ш�##�гая. Амар юм болох нь дээ
Иргэдийг зогсоох ш�##�гах эрх хувийн компанид байхгүй. Таар�##�дв�##� с�##�аавч үзүүлээрэй.