НИЙГЭМ

Коронавируст халдвартай, биеийн байдал маш хүнд 103 хүн байна

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр манай улсад өнгөрсөн 24 цагийн дотор 1,171 халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Түүнчлэн сүүлийн 24 цагт 490 хүн эдгэж, есөн хүн нас бараад байгаа юм.

 Мөн коронавируст халдвар аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4,703 байгааг биеийн байдлаар нь ангилбал:

  • Хөнгөн - 2,635
  • Хүндэвтэр - 1,459
  • Хүнд - 406
  • Маш хүнд - 103 хүн байна гэж мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button