Нийгмийн

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын эрэг нуржээ

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын эрэг нурж аюултай байдал үүсэх нөхцөл бүрдээд байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хаврын шар усны үер, зуны их борооны улмаас Дэлгэрмөрөн голын эрэг нурж осол гарах, хүн мал усруу унах зэрэг нөхцөл үүсч байгааг газар дээр нь үзэж холбогдох арга хэмжээ авах талаар Мөрөн сумын Засаг даргад асуулга хүргүүлсэн байна. Мөн Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны тасаг, Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас хяналт шалгалт хийж анхааруулах самбар хадах, голын эрэг орчмын хогийг цэвэрлэх шаарлдагатай байгааг асуулгадаа дурджээ.

Энэ дагуу Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан, Мөрөн сумын ИТХ-ын ажлын алба, Байгаль орчны тасгийн мэргэжилтэн нар өчигдөр /2021.05.21/ Гандангийн баруун талын эрэг, Хүүхдийн пхркийн арын эрэг дагуух газрын нөхцөл байдалтай танилцсан байна.

Эдгээр газрууд болон эмнэлгийн баруун тал, Бойны тохой зэрэг газруудын эрэг усны урсгалд идэгдэж албан байгууллага, айлын хашаанд тулахад ойрхон болсон байна. Энэ дагуу холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.

Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, голын түвшин эрс нэмэгдэж, их хэмжээгээр голын эргийн нуралт үүсэж байгаа нь эрэг орчмын айл өрх, аж ахуйн нэгжийн хашаа болон эд хөрөнгө, усанд автах, эрсдэл  өндөртэй байна. Иймд гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд голын голдрилыг өөрчлөхгүйгээр далан босгох, голын эргийн налуулга хийх, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн ЗДТГ-аас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button