ДЭЛХИЙУЛС ТӨР

“КОВИД-19”-ийн эсрэг вакцин ашиг орлого олох “бараа” биш

Олон Улсын Хамтын Нийгэмлэг коронавирусийн гарал үүслийн асуудлыг улс төржүүлэх бус харин шинэ төрлийн коронавирус “КОВИД-19”-ийн эсрэг вакцины чиглэлээр хамтран ажиллахад анхаарлаа хандуулах ёстой хэмээн Өмнөд Африкийн Үндэсний Конгрессийн эрх баригч намын мэдэгдэлд дурьдсан байна.

Коронавируст халдварын эх үүсвэрийг олж илрүүлэх нь хүн төрөлхтөнд вирус хэрхэн халдварладгийг илүү сайн ойлгох, улмаар үүнтэй төстэй тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Африкийн Үндэсний Конгресс нь “КОВИД-19”-ийн гарал үүслийн талаархи шинжлэх ухааны судалгааны ажлыг дэмжиж, гарал үүслийг хэтэрхий улстөржүүлж байгааг буруутгалаа.

Тус мэдэгдэлд коронавирусийн гарал үүслийн талаар ямар нэгэн улс төрийн ашиг сонирхлын асуудал байх ёсгүйг онцолсон бөгөөд энэ нь зөвхөн сөрөг муу үр дагаварт хүргэнэ гэдгийг анхааруулав.

“Вирусийн гарал үүслийг судлах нь шинжлэх ухааны үүднээс болон Дэлхийн эрүүл мэндийн бодлогын үүднээс чухал ач холбогдолтой асуудал бөгөөд үүнийг ГЕОПОЛИТИКИЙН ӨРСӨЛДӨӨНий хэрэгсэл болгон ашиглах ёсгүй” хэмээн Африкийн Үндэсний Конгрессийн мэдэгдэлд дурьджээ.

Түүнчлэн тус мэдэгдэлд өндөр орлоготой улс орнуудын дунд “вакцины үндсэрхэг үзэл”, “арьс өнгөөр ялгаварлан гадуурхах апартеид үзэл” тархаж байгааг ч хатуу шүүмжлэв.

Африкийн Үндэсний Конгресс нь “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг ашиг орлого олох “бараа” бус харин нийтийн сайн сайхны төлөө үйлсэд зориулалтаар нь ашиглахыг уриалж байгаа бөгөөд олон улс эв нэгдэлтэй, санаа нэгтэй хамтран ажилласнаар аймшигт цар тахал өвчинтэй тэмцэх цорын ганц үр дүнтэй арга гэв.

(Эх сурвалж: xinhuanews.cn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button