Нийгмийн
Б.Баттулга: Дагаж барилдах боломж хоёуланд нь бий, монголчууд маань дэмжээрэй

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн төрөлд өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар барилдаж буй. Тэд хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөө ялагдсан. Одоо Иран, Японы бөхчүүд шигшээд шалгарах эсэхээс бүх зүйл шалтгаална. Хэрвээ аваргын төлөө шалгарвал дагаж барилдах боломж манай хоёр бөхөд бүрдэнэ.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Б.Хонгорзул олимпын аваргад ялагдлаа. Дэвжээний захад оноо авах боломжоо алдчихлаа, туршлага дутчихлаа. Өөрийнхөө хэмжээнд тултал барилдлаа.
Хоёулангийнх нь барилдаан дуусаагүй. Дагаж өрсөлдөх боломж бий. Бөхчүүд маань бэлтгэл сайтай байгаа. Монголчууд маань биднийг дэмжээрэй” гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ялагдчихаасаа олимпын медалаар улс хөгжих биш
ДЭМЖИНЭЭ.
Монголчуудын минь ерөөл биелнэ ээ
энэ дасгалжуулагч бэлтгэлийг сайн хангаачээ дэмжлэгээр барилдчих юм байна л даа
За яахав дэмжинэ гэж бодоё, гэтэл нөгөө бөх нь финал хүртэл яваа ч уу үгүй юу, тэд нь финалд хүрээд манай бөх дагаж барилдлаа гэхэд ялаа ч уу үгүй юу? За яахав дагаж барилдаад яллаа гэж бодоход дахиж медалийн төлөө ялах уу үгүй юу? гээд асуудал их байнаа хө. Дэмжих үү болих уу? Бас асуудал байна байна хө, дасгалжуулагч аа.