Хүн төрөлхтөн удахгүй нөхөн үржих чадвараа алдана

Цөмийн дайн, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын улмаас биологийн зарим нэг төрөл зүйл, тэр дундаа хүн төрөлхтөн устаж үгүй болох тухай эрдэмтэд сүүлийн үед байнга ярьцгаах боллоо. Гэсэн хэдий ч, бодит байдал дээр илүү гэгээлэг байж ч болох талтай: нөхөн үржихүйн чадвараа алдсанаас болж бүх хүн үхэж үрэгдэнэ гэж www.planetanovosti.com сайт мэдээллээ.
Америкийн Нью-Йоркийн Икана Анагаах Ухааны Сургуулийнхны хийсэн судалгаагаар 1973 оноос хойш эр бэлгийн эсийн тоо даруй 60 хувиар буурсан тооцоо гарчээ.
Нөхцөл байдал дордсон хэвээр байгааг ч онцлов. Тооцоогоор 2045 он гэхэд үрийн шингэн нэг мөсөн устаж үгүй болохыг ч үгүйсгэсэнгүй.
Одоо Дэлхийн зарим бүс нутагт орчин үеийн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж ээж болох магадлал асар бага болсон нь баримттай зүйл. Эмэгтэйчүүдийн ихэнхи нь ээж, эмээ нар шигээ 35 насандаа хүүхэд төрүүлдэг байсан үе ард хоцрох эрин ирчихээд байгаа нь харамсалтай бас эмгэнэлтэй.
Үр тогтож, хүүхэд төрүүлэх боломжгүй болж байгаагийн цаад гол шалтгааныг судлаач мэргэжилтнүүд химийн бодистой холбон тайлбарладаг.
Хүмүүс өдөр тутамдаа сүрчиг, цахилгаан хэрэгсэл, хуванцар сав суулга зэргийг идэвхитэй ашигладаг болсонтой шууд холбоотой аж. Хоол хүнсээ хүртэл хуванцар сав, хайрцганд хадгалах болсон. Харамсалтай нь энэ бүхнээс татгалзаж чадахааргүй хэмжээнд хүртлээ гүн гүнзгий автсан.
Эрэгтэй хүний эр бэлгийн эсийн тоо буурч эхэлсэн үе бол 1950-иад оноос эхтэй гэгддэг. Учир нь, аюултай химийн бодисууд болох флатат, бисфенол болон бусад химийн хортой бодисууд 50-иад онд гарч ирсэн. Флатат бол химийн маш хортой бодисын нэг. Америкийн Жорж Вашингтоны Их Сургуулийн харъяа Эрүүл Мэндийн Хүрээлэнгийнхэн “Fast Food” буюу түргэн хоолонд дурлагсдын биенд флатат бодис маш их хэмжээгээр нэвчиж бие организмыг хордуулдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Флатат нь хүний нөхөн үржихүйн системийг гэмтээж, улмаар үргүйдэлд хүргэдэг.
Хэрэв химийн бодис жирэмсэн эмэгтэйн биед нэвтэрвэл ураг зулбах хүртэл аюул эрсдэлтэй.
Химийн бодис жил ирэх тусам биднийг чимээгүй хөнөөж байгаа бөгөөд бид үүнээс ангижран мултрах ямар ч аргагүй болсон нь юутай харамсмаар. Бидний эргэн тойронд, тэр ч байтугай таны гарт, халаасанд байгаа гар утас хүртэл химийн бодисын нэгдэл гээд бод доо... химийн бодис хаа сайгүй л оршсоор...
(Эх сурвалж: planetanovosti)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.