ДЭЛХИЙНийгмийн

Өмнөд Солонгост газар хөдлөв

Есдүгээр сарын 12-нд буюу өчигдөр Өмнөд Солонгост газар хөдлөлт бүртгэгдсэн талаар тус улсын цаг уурын албаны мэдээллийг иш татан “Ёнхап Ньюс” /Yonhap News/ агентлаг  мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Кёнсаннамдо мужийн Чаннён дүүргээс зүүн өмнөөс өмнө чигт дөрвөн км-т орших газарт орон нутгийн цагаар шөнийн 02:04 цагт 2,1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв 13 км-ийн гүнд болсон гэж бүртгэгджээ.

“Хэдийгээр чичиргээ нь мэдэгдэхүйц байсан ч эвдрэл сүйрэл гаргахаар хэмжээнд хүрээгүй” хэмээн Өмнөд Солонгосын цаг уурын албаны ажилтнууд мэдэгдэв.

Энэ удаагийн газар хөдлөлт нь энэ оны хувьд Солонгосын хойгийн 29 дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж бүртгэгдлээ.

(Эх сурвалж: Yonhap News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button