Нийгмийн

Н.Цэрэнбат: Арабууд шонхор барих зөвшөөрөлтэй ч сумаас нь мөнгө нэхсэн гэж гомдол гаргасан

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт Араб иргэд шонхор шувууг олноор нь барьсан. Энэ нь хууль бус гэх утга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Уг асуудлаар бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

-Танай яаманд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт Араб иргэд шонхор шувуу барьж байгаа гэх иргэдийн гомдол ирсэн үү?

-Манай яаманд иргэдийн зүгээс гомдол гаргаагүй. Хамгийн сүүлд Араб иргэдийн зүгээс “Албан ёсоор шонхор барих зөвшөөрлөө авчихсан байхад сумаас нь их хэмжээний мөнгө нэмж нэхээд байна. Монгол Улсын Засгийн газар шийдэж өгнө үү” гэсэн гомдол ирсэн.

-Иргэдийн зүгээс Арабууд шонхор барьж байгааг мэдээлэхээр дээгүүрээ дарагдчихдаг. Цагдаагийнхны ч эрх мэдэл хүрдэггүй гэж тайлбарладаг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Жил бүр яг ийм технологиор  хэл ам гардаг. Өнгөрсөн жил Баянхонгор аймаг ийм асуудал гарч, Арабууд сая тэнд буухаас татгалзсан. Тэгээд ч шонхор өөрөө нүүдлийн шувуу учир арабууд жил бүр өөр  аймгуудад ирдэг юм билээ. Цагдаагийнхан ажиллагаа явуулах гэхээр дээгүүрээ хаачихдаг гэх яриаг  олон нийтийн дунд зориуд тараах нь ч бий. Ер нь зөвшөөрөлгүйгээр шонхор барьж, хилээр гаргах боломжгүй.

-Засгийн газраас 2019 онд соёлын болон тусгай зориулалтаар хичнээн шонхор гаргах зөвшөөрөл өгсөн бэ?

-Засгийн газрын 2019.07.09-ны өдрийн хуралдаанаар идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг хориглосон 2013 оны Засгийн газрын 15-р тогтоолын хэрэгжилтийг таван жилээр сунгах шийдвэр гаргасан. Энэ дагуу зөвхөн арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.

-Хязгаар тавьсан уу?

-2018 оны  тооллогоор 10380 идлэг шонхор тоологдсон. 2019 онд арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргах квотыг 395-аар тогтоосон. Энэ нь шонхорын тоо толгой өсөөнтэй холбогдуулан, Засгийн газраас баталсан квот юм.

Гэрэл зургийг Uzwer89 хуудсаас ашиглав

Уг асуудлаар бид Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргаас тодруулга авах гэсэн боловч холбогдсонгүй. Эх сурвалжийн зүгээс “Тусгай зориулалтаар шонхор барьж байгаа нэрийдлээр отог үүсгэж, шонхорыг олноор нь барьж байгаа. Дээгүүрээ том нөлөөтэй учир хяналт тавихгүй байна” гэсэн мэдээлэл өгөв.

Ж.МЯДАГБАДАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

15-аас илүү б.на шүү дээ.хариуцлага хяналт хэрэгтэй.Монгол амьтдаа хүртэл хайрлах хэрэгтэй.Эх газрын амьтан шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button