НИЙГЭМНийгэм мэдээ

Байр суурь: Таван цул махнаас илүү биед сайн | Хүүхдийг шууд ид гэж тулгах нь буруу

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолыг нэгдсэн нэг цэстэй болгож, сард нэг удаа таван цулаар хийсэн хоол өгөх болсон тухай Боловсролын яамнаас мэдээлсэн. Ингэхдээ малын дайван бүтээгдэхүүн болох элэг, бөөр, уушги, зүрх зэрэг таван цулаар хийсэн хоолыг сурагчдад өгөх юм.

ЕБС-ийн бага ангийн сурагчийн нэг хүүхдийн үдийн хоолны өдрийн зардал дунджаар 2,500 төгрөг. 2026 оны төсөвт бага ангийн сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрийн зардал ₮141.3 тэрбумыг тусгасан бөгөөд үүнд таван цулын хоолны өртөг шингэсэн юм байна.

Видео:

Уг шийдвэр дээр иргэд эсрэг байр суурьтай байгаа юм. Тухайлбал, огт таван цул идэж байгаагүй хүүхдэд "шууд ид" гэж тулгах нь буруу. Таван цулын хоол өгөх өдрөө урьдчилан хэлж санал авдаг байх хэрэгтэй гэсэн байр суурь. Харин нөгөө талаас "таван цул нь биед хэрэгтэй, ашиг тус их. Тиймээс идүүлэх нь зөв" гэх. Тэгвэл бид энэ талаар эцэг эхчүүд болон сурагчдаас тодрууллаа.

Эцэг эхийн төлөөлөл 1: Дээхэн үед таван цулыг ядуу хүний хоол гэдэг буруу ойлголт байсан. Харин одоо таван цул нь хүний биед ашиг тустай нь батлагдчихсан. Махны дээд хоол болчхоод байна. Хүүхдүүд сард нэг удаа таван цулын хоол идэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Гол нь таван цулаа шинээр нь авч хоолоо хийх л хэрэгтэй. Би хувьдаа дэмжиж байгаа.

Эцэг эхийн төлөөлөл 2: Өөр өөр орчинд өссөн хүүхдүүд байгаа. Идэж үзсэн, огт идэж үзээгүй ч хүүхдүүд бий. Тэдэнд "шууд ид" гэж тулгах нь буруу. Бас сургуулийн заалаар хоолны үнэр их учраас таван цулын үнэр их хурц байж магад. Тиймээс үдийн хоолонд оруулсан нь тийм ч сайн шийдвэр биш байх. Хүүхдүүд идэхгүй байх магадлалтай учраас тогоочийн хөдөлмөрийг үр ашиггүй зарцуулахгүй байгаасай. Үүний оронд хоолны чанараа сайжруулсан дээр гэж бодож байна.

Сурагчдын төлөөлөл 1: Манай үеийнхэн ихэвчлэн гадуур "KFC", "Burger King" зэргийг идэх дуртай. Маханд дуртай биш учраас таван цултай хоол идэхгүй байж мэднэ. Сургуулиас хоолны үнэр их үнэртдэг. Таван цулын үнэр гарвал муухай л байх.

Сурагчдын төлөөлөл 2: Өмнө нь таван цулаар хийсэн хоол өгч байсан. Би бол дуртай иднэ. Сард нэг удаа идэхэд болохгүй зүйл байхгүй.

Сурагчдын төлөөлөл 3: Би таван цулын хоолонд дуртай. Үдийн хоолонд өгвөл дуртай идэх болно. Өөхгүй байвал гоё шүү дээ. Жаахан онцгүй үнэр л гарч магад. Бусдаар бол болно оо.

Сурагчдын төлөөлөл 4: Мах, өөхтэй хоолонд дуртай биш. Эвгүй үнэр гараад муухай л байх гэж бодож байна. Ер нь дэмий, манай ангийнхан идэхгүй байх.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Дэндүү даварчихсан юмнууд их байх юмаа идэхгүй бол тэр л биз ер нь үдийн хоол өгөөд ч хэрэггүй

Зочин
Зочин
Reply to  Дэл

Жиртйн махтай хоол ч иддэггүй гэсэн. Хүүхдүүдээс сонирхоод асуугаарай. Нэг шалтгаан хэлээд иддэггүй. Тийм өдрөө мөнгө бэлдэж авч явдаг.

Цочь ин рд түзочмэн
Цочь ин рд түзочмэн

Газтай сахартай будагтай хортой ус. Судас бөгөлдөг тостой чипс төмс. Гурил хүүхэддээ өгөхдөө юм хэлдэггүй байж цэвэр органик малын 5 танасагаар хийсэн хоол идүүлэхдээ сүржигнэж тэнэгтэхээ больцгоо!!!

Төсөв бага байна
Төсөв бага байна

Махны үнэ сансар огторгуйд хадаж дийлдэхээ больж. Үүнээс болж хүүхдүүдэд цувдайн жижиглэн чанаж идүүлэхдээ тулав. Баасыг нь сайн угаа, элэг нь хуучирсан бол шууд хордлого үүснэ шүү. Үнэр танарыг нь дарахын тулд лаврын навч хийж чана!

Зочин
Зочин

Өөхөнд боогдож өдөнд өлгийдүүлсэн хүүхдүүд таван цулын мах гэхээр бузар юм шиг л бодох байх уг нь таван цулын хоол үнэхээр хүний биед сайн бид хонь гаргаад л гэдэс дотор дараа бууз хуушуур гээд хийж иддэг сэн дээ идэх нэг нь идээд идэхгүй бол байна л биз дээ түүнд юун сүр дуулиантай ханддаг юм бэ

Зочин
Зочин

Идэхгүй дээ. Уг нь бол витамин шим тэжээл нөхөхөд хэрэгтэй. Сард нэг гэдэг хэтэрхий ойрхон байна. Улиралд нэг байрад болно. Гол асуудал нь үнэр танар гэж хүүхдүүд хэлж байна. Үнэрийг нь яаж дарах вэ гэдэг асуудт гарна. Монгол хоол үнэр их байдаг тул цадсан хойно ханхлаад онцгүй байдаг.

Зочин
Зочин

Ид бүү маяглаад бай.

Зочин
Зочин

Мунхаглалд идэгдсэн монголчууд !!!

Зочин
Зочин

ULSUUGUI BNA DAA ULSUUD AFRIK SHIG BOLBOL MUU GUILAGCHINGUUD BAASAA IDNE SHUU DEE . MONGOL HUN MONGOL MALIINHAA GEDES DOTORIIG L ID GJ BNA . ER N YUM BOLGONIIG IDEJ SURAH HTEI , ZAAVAL IDUUL

Зочин
Зочин

Одоо үед яаж боловсруулж хүнсэнд хэрэглэж байгаа нь чухал асуудал шүү дээ.эхлээд таван цулыг боловсруулж нийлүүлдэг үйлдвэр аж ахуйн нэгж ажиллаж байж асуудлыг шийдэх хэрэгтэй.хүүхдүүдийнхээ эрүүл мэнд ирээдүйг анхаараа ч ээ.толгой шийрийг химийн бодис цацаад л цэвэрлэж байгаа шүү.

Зочин
Зочин

Монгол хүн 5 цулаа идэхгүй хаа хүрэхийн...идэхгүй нэг нь тэр л биз. Зүгээр л өгөх хэрэгтэйштэй. Хүүхдүүд уулаасаа сурчихна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Хүүхдүүдээс санал.авч хоолоо.хийх.
Таван.цул.анх.идэх.хүнд.онцгүй санагддаг.
Амт.сайн.байвал.анзаарахгүй.

Зочин
Зочин

Хоол голохгүй идэж сурах нь зөв. Солонгосууд Сүндэ гүг гээд гахайн гэдсээр хийсэн хоол хийж иддэг шүү дээ.

Зочин
Зочин

Хоолныхоо мөнгийг өгч чадахгүй байж өгсөн хоолыг нь дуугай гударвал болоо бишүү

Иргэн Бат
Иргэн Бат

ШУТИСын Пүрэвжав, БЕГ-ын хоолны хэлтсийн дарга Энхтайван гэсэн эгч дүү нар хүүхдүүдийн эрүүл мэндээр ч тоглож байнадаа.

Зочин
Зочин

Таван цул ямартаа ч kfc, бургер, кебаб, кимчи гэх зэргээс хавьгүй чанартай, асар их шимтэй, олон амин дэмтэй эрүүл мэндийн сайхан хоол шүү дээ. Өөхгүйгээр, манжин лууван байцаа бууцай амтат чинжүү гээд бусад ногоотой 50х50 харьцаатай холиод сармис сонгиноор амтлаад бууз хуушуур пирошки хийж өгөхөд хүүхдүүд идчих байх даа. Тогоочоос, орцоос, угаалтаас их хамаарна даа. Дотор махыг хүйтэн усаар булхаж сайн угаах ёстой гэсэн үү?

арай ч дээ
арай ч дээ

Мах хорт хавдар, чихрийн шижин, бусад олон өвчин үүсгэдэг хортой гэдгийг ДЭМБ тогтоогоод зарлаад байхад манай мунхагууд хүүхдээ хорлохоо үтэр түргэн зогсоо, одоо бүр сургуульд хүчээр идүүлэх нь, болиоч ээ.

Зочин
Зочин

Хүүхдүүд идэхэд зүгээр. Одоо ингээд шижилгээ авбал ихэнх нь цус бхгадалт. Уургийн дутагдалтай байгаа. Өвчлөхөөр их мах идээд байгаа нь ховор. Дундаас дээш насныхан тэрэндээ санаа зов. Монголчуудын иддэг уургийн ганц эх үүсвэр мах, тэр нь үнэтэй тул хэмжээ нь багасаа цус багадалт илэрдэг. Цагаан идээг суурин газрынхан авч идэж тэр болгон чадахгүй. Цор ганц эх үүсвэр ганц мах болоод байна. Одооны хүмүүс бэлдмэл авч ууж дутагдлаа нөхдөг бол дээр үед хүмүүс гэдэс дотроор шим тэжээл витамины дутагдлаа нөхөж байсан.

Зочин
Зочин

Эргүү малаа тархи чинь оюуны хоосролд орчихсон байна. Тэр бясалгалын чинхай багшинцартайгаа зайл!!!

Холбоотой мэдээ

Back to top button