С.Цэнгүүн: Улсын төсвийн бүх задаргааг онлайнд байршуулдаг болно

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Excel file” үнэн худал гэсэн маргаан бүхий асуудал одоо ид сенсаацлаж байна. Ил биш учраас олон нийт хяналт тавих боломжгүй. Манай улсын төсөв МАШ НУУЦ ТӨСӨВ байдаг уу? Иргэдэд байтугай хяналт тавих эрх бүхий УИХ-ын гишүүдэд ч нарийвчилсан задаргаа олддоггүй. Тэгээд гэнэт хэн нэг нь МАШ НОЦТОЙ гэсэн баримт гаргаж, Монгол даяараа буруутанг олж тогтоон, цахимд дүүжилдэг. Энэ бол олон жилийн өмнөөс одоог хүртэл өөрчлөгдөөгүй процесс.
2026 оны төсвийн нийт зардал 33 их наяд төгрөг ба үүний 75% нь иргэдийн хяналтгүй урсаж байна. Урсгал зардлыг хянахгүйгээр хөгжлийн төлөвлөгөө ярих боломжгүй.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын төсвийн дэлгэрэнгүй задаргаа файлыг хүн бүхэн үзэх боломжтой болно.
Үүний үр дүнд:
- Төсвийн сахилга бат, хариуцлага сайжирна
- Эдийн засаг, нийгмийн үр өгөөжид суурилан төслүүдийг бодитой нотолгоонд үндэслэн үнэлж эрэмбэлнэ
- Төсвийн төсөл, урсгал зардлуудыг нарийвчлан шинжилж, хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлтийн уялдааг хангана.
Хуулийн төсөл батлагдсанаар та бид төсвийн таавар таалцах шаардлагагүй болж, НУУЦ ТӨСӨВ-ийг бүгдэд ил болгоно. Энэ хуулийн төсөл батлагдсантай холбоотой нэмэлт ажил шинээр хийгдэж, төрийн албаныханд дарамт болохгүй. Өөрөөр хэлбэл Сангийн яам дээр бэлэн хийгдсэн байгаа мэдээллийг ил болгож иргэд, олон нийт танилцах боломжийг л бүрдүүлж байгаа зүйл юм.
Б.САНАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ГЭЖ МЭДЭМХИЙРЛЭЭ ДИЙЛЭХЭЭ БАЙСАН НЭГ ХҮН БАЙНАА. ЭРХ МЭДЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ЭМ
Zuv gj bodoj , yaj zartsuulsan zadargaa buyu shem baidlaar harj oilgomoor bnaa.
Хадам эцэг Ховдын ховдог Бямбацогт чинь Богд уулын амуудыг хауз хотхоноор дүүргэж байна
Энэ хуулийн төслөө өргөн барьсан юм уу? Ойлгомжгүй бна. Төсөв хэлэлцэхээс өмнө батлагдвал зөв л санаа байна.