Нийгмийн
ТОДРУУЛГА: АИ-92 литр тутамдаа 15-20 төгрөгөөр өссөн

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногийн турш тогтмол өсөж байна.
Манай улсад өнөөдөр шатахууны үнэ өссөн гэх мэдээлэл ирсэн юм. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 15-20 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр үнэ хөөрөгдөж байгаатай шууд холбоотой. Аж ахуйн нэгжүүд маань үнээ өсгөхөөс өөр аргагүй болсон бололтой" гэлээ.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон өчигдөр "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж байгаа. Гэвч Монгол Улсад эдийн засгийн байр байдал хүн байгаа учраас шатахууны үнийг нэмэхгүй байхыг илүү үзнэ" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яана даа дэлхийд газрын тосны үнэ буураад байхад монголд нэмэгдээд байдаг цуцу
ууртай байна шүү
цалин нь нэмэгдэхгүй байж ингээд хамаг юм нь ямар ч үндэслэлгүй өсөөд байдгийг гайхаад байх юм.