Г.Баярсайхан: Авто замын бүх хашлагыг бус "хамуурсан" бродюрыг л солино

Сүүлийн өдрүүдэд авто замын хашлагыг сольж, давхарлан тавьж буй нь багагүй шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Энэ асуудлаар Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Хүмүүс шүүмжлээд буй давхар бродюр өрсөн ажлыг манайх хийгээгүй. Намъянжүгийн гудамжинд байрлах аж ахуйн нэгжийн хийсэн ажил.
БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээр Налайхын замын бүтээн байгуулалтыг хийсэн.
500 сая ам.долларын зээлээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрний бүтээн байгуулалтыгөрнүүлсэн.
Нийслэлийн замын сүлжээнд өнгөрсөн оноос энэ жил дамжин хэрэгжих 38 төсөл бий. Үүн дээр нэмээд шинээр 29 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд хашлага солих ажил багтаагүй. Зөвхөн эвдэрсэн, усанд идэгдсэн, хамуурсан буюу цас хайлуулах бодис цацсаны улмаас бетон хашлагад эвдрэл үүссэн бродюрыг солино. Энэ ажлыг долдугаар сарын 11-нээс өмнө бүрэн дуусгана” гэлээ.
Л.ЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жилийн жилд сольдог мөнгө идэх арга нь яаж энэ улс хөгжих вэ дээ. Нам дагасан хулгайч луйварчдаас салахгүй бол ч
Ус зайлуулагчгүй нойтон хашлага хүйтэнд микро хагралтаар үелээд хуураад байн ус зайлуулагч давхар шийдэх хэрэгтэй бна гээд хэлчих ухаангүй эсвэл байв ч чадалгүй тэжээвэр гөлөг л байна.Хөдөө гарч хамуу нтрээ ярилдаа!!