Нийгмийн

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ажлын саад нь хилийн гацаа

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар гаргасан нэг шийдвэр бол Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд тухайн байршилдаа, ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон.

Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын явц нь удаан хугацаанд гацаж, саатаж буй Дарханы замыг "Барьж дуусга" гэсэн шахалтыг Засгийн газар дэд сайдад нь үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам ашиглалтад ортол Дарханд амьдрахаар болсон.

Тэгвэл Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ түүнээс хойш хорь гаруй хоног Дархан-Уул аймагт амьдарч байна. Түүнийг очсоноос хойш замын ажил эрчимжиж байгаа аж. Долоо хоногийн өмнө эхэлсэн Асфальтын доод суурь дөрвөн км явсан байна.

Түүнчлэн зам тавихад шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацсанаас үүдэж, захиалсан сэлбэг 16 хонож, өчигдөр иржээ. Улмаар Баруун-Хараагийн дөрөвдүгээр багцын эхлэл 2.3 км замын ажил эхлэхэд бэлэн болжээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene said darga nar ym hiij chadadag yumuu ?

Зочин
Зочин

Заавал иймд нь тулгаж байж хийх ёстой байдаг юм уу

Зочин
Зочин

Дарга олширвол хурал олширдог, үүрэг өгөгч олширдог, тайлан дүн мэдээ ихсэсдэг, далдагнуур олширдог. Ажлаа хийх ёстой хүмүүс үүргээ гүйцэтгээд явах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button