Нийгмийн

Ж.Мөнхбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л сонгуулийн тогтолцоог хөндөнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд жагсаал зохион байгуулж, энэ хүрээнд 110 мянга орчим иргэний гарын үсгийн цуглуулаад буй. Тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд санал нэгдсэн талаар Т.Доржханд болон ХҮН-ынхан мэдээлсэн.

Жагсаалын үеэр тэд УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Ажлын тав хоногт багтаан, дээрх сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагад хариу өгөхийг үүндээ тусгасан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат шаардлагын хариуг танилцууллаа.

Тэрбээр "Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хоёр л арга зам байна. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, нөгөө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг хүчингүй болгох. Энэ асуудлыг хуулийн хүрээнд нь ярих бүрэн боломжтой. Гэхдээ хууль өргөн баригдаж байж хэлэлцэх нөхцөл үүснэ" гэлээ.

Өөрөөр хэлбэл асуудал хуулийн төсөл хэлбэрээр өргөн баригдвал сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хэлэлцэх нь бололцоотой, татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын бичсэн зохиолыг бууны ноход нь

Зочин
Зочин

ene 2 uul ni zuv l yriaad bh shig bah yum

Зочин
Зочин

2 хачин юмнууд.

Зочин
Зочин

Энэ 60 бүлэглэл тиым амар өөрчилөхгүй бхаа 24 оны сонгууль болтол шалтаглаад сууна гудамжинд гарсан үедээ л өөрчилж мэднэ

Зочин
Зочин

Үндсэн хуулиар гуль барин бохир үйлдэл хийхээ зогсоо ямар заалт нь биелэгдээд ямар нь үр дүнгүй бх ёстой вэ

Холбоотой мэдээ

Back to top button