СПОРТ

2023 оны улсын хэмжээний спортын наадам, тэмцээний хөтөлбөрт санал авч эхэллээ

2023 оны улсын хэмжээний спортын наадам, тэмцээний талаарх албан бичгийг хүргүүлж байна. Дурдсан хугацаанд эрх оны спортын наадмын хөтөлбөрт багтах төрлүүдийн талаарх саналаа аймаг, дүүрэг, орон нутагт хөгжиж байгаа хүртээмж, хөгжлийн төвшнийг харгалзан спортын төрлийн жин, зай, ангиллаар судалгаа, боловсруулалт хийж албан бичгээр ирүүлнэ үү.

Мөн улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар 2023 онд аймаг, нийслэл, хот, дүүрэгт зохион байгуулах талаарх саналаа спортын төрлийн хөгжил, (шинэ тутамд хөгжиж буй спортын төрөл)-ийг тодорхой суурь судалгаа дээр бодит тоон мэдээлэл болон тухайн аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодтой зөвшилцөлд хүрсэн байх зарчмыг баримтлан түүн дээр тулгуурлан саналыг ирүүлнэ.

Бид 2023 оны наадмын нэгдсэн зааварт болон улсын хэмжээнд зохион байгуулах улсын аварга шалгаруулах нэгдсэн хуваарьт Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын хэрэгжилтийг ханган хоёр тал (аймаг, нийслэл, дүүргийн болон спортын холбоод)-ын саналын үндэслэл, үр дүнд тулгуурлан тогтооно гэж БТСУХ-ноос мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button