Нийгмийн

Урд хөрш Монголтой холбогдох авлигын хэргээр албан тушаалтнуудаа яллаж эхэлсэн үү

БНХАУ-ын Амрыг сахиулах хороо буюу Авлигатай тэмцэх хорооноос Монгол Улсаас нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын гомдолд үндэслэн, Хөх хотын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ван Бин тэргүүтэй 10 гаруй албан тушаалтныг саатуулсан гэх мэдээлэл гараад буй.

Улмаар уг шалгалтаар Монголын талд чингэлэг оруулж орхисон, нүүрсний лабораторийн мэдээллийг сольсон зэрэг агуулгууд хянагдаж буй гэсэн мэдээлэл байна.

Хамгийн ноцтой нь, шалгалтын явцад манай улсын нэр бүхий ААН-үүдийг тойрсон авлигын сүлжээ илэрсэн гэх ба БНХАУ-ын компаниудын зүгээс Монгол Улсын нэр бүхий сайд нарын нэр дээр гомдол гарж байгаа гэх агуулга Зариг.мн сайтад мэдээлэгдсэн.

Энэ талаар Гадаад харилцааны яам "БНХАУ-ын талаас манай улсын албан тушаалтныг хамран шалгах хүсэлт ирээгүй байна" гэх мэдээлэл өгөв.

Улс төрийн хүрээнд өнгөрсөн намраас хойш "Урд хөршид явагдсан авилгын хэргийн шалгалтаар Монголтой холбоотой хэд хэдэн кэйсдээ албан тушаалтнуудад ял өгсөн" гэх мэдээлэл яригдсан билээ. Энэ процесс дээрх байдлаар үргэлжилж буй гэх логик харагдаж буй.

Мөнхүү үүнтэй зэрэгцэн, манай улсын АТГ-аас Гашуун сухайт болон ГЕГ-ын холбогдох албан тушаалтнуудыг 445 автомашин тээврийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргасан "Ханбогд инженеринг" компанитай холбогдох мэдээллийг манай улсын талд өгч, шалгах процесс эхлүүлсэн нь анхаарал татах өнцөг юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНАЙ ХЭДЭН АВИЛГАД ХАЙРТАЙ БОЛЦОРСОН ГАРУУДЫГ АВААЧААД ХАМТ ЯЛЛАЧИХ БУУДЧИХ ТЭГВЭЛ БИ ХУВИАСАА АРВАН ХОНЬ ӨГИЙ ТЭГЭХ ҮҮ?

Зочин
Зочин

монгол дарга нар авлигад холбогдон шалгагдах үндэслэл үүссэн гээ биз дээ

Иргэн
Иргэн

МАН МАНДАЖ ГАДААДАД НЭРЭЭ МАНДУУЛАВ. АН АРААС НЬ ХОШУУРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин
Зочин

Хууль дүрэм хатуу байх тусмаа сахилга бат байна гэдгийг урд хөршөөсөө илүүтэйгээр л ойлгох хэрэгтэй.

ГХЯ жоохон амаа мэдэж дуугарах хэрэгтэй
ГХЯ жоохон амаа мэдэж дуугарах хэрэгтэй

2 өөр улс тул юу гэж манай улсын албан тушаалтныг шалгая гэх вэ дээ ? Өөрийнхөө улсын хэдийг л шалгасан байна. Харин үүнийг далимдуулж та нар мэдээлэл солилцъё гээд. Урд хил хаалттай байгаад байсан Ганц Монгол ч биш ХЯтадын алба хаагчид бас заваарч өгсөн юм байна. Гайхаад байсан. Одоо сайхан цэгцэлж авах хэрэгтэй. Аль аль тал нь.

Холбоотой мэдээ

Back to top button