Х.Нямбаатар сайд Ц.Нямдоржид зориулсан гэх хуулийн төслөө татна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.31/ хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Уг хуулийн төслүүд дунд Улсын Ерөнхий Прокуророор заавал прокурорын албан тушаал хашиж байсан хүн томилогддог заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ" гэж мэдэгдэв.
Улмаар уг хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Сошиал сүлжээнд, уг хуулийн төслийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийг УЕП-оор сонгохын тулд УИХ-д өргөн мэдүүлсэн гэх шүүмжлэл явсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхаар заасан. Ц.Нямдорж сайд эдүгээ 67 настай бөгөөд УЕП-оор сэлгэн томилоход тэтгэврийн насны хэтрэлт үүсэх юм.
Гэвч уг хуулийн заалтаар хуулийн чиглэлээр мэргэшин ажиллаж байсан туршлагатай өөр нэг улс төрч томилогдох боломж үүснэ. Энэ нь нэг талаасаа Прокурорын байгууллагын "цусыг сэлбэх" сайн талын зорилготой байж болох ч гажуудал, хэтийдсэн авлигын сүлжээг ихэсгэх эрсдэлтэй гэгдэж байгаа билээ.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар сошиалчдаасаа айсан уу
Нямдорж ах одоо уурлана аа
Нямдорж Нямбаатар хоёр даргыг доромжилвол
хорих ялтай гэдэг хуулиа больчих
олигтой дарга байж чадацгаасан ч юм шиг
эрүүгийн хуулиар ам барих гээд ядчихым
Энэ гэж эргүү төлөг шиг
мэнгэт үхэдгүйээ айн