Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар мэдээллээ.
Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг гэх тооцоо бий. Үүнээс 14 их, сургуульд нь 108 мянган оюутан суралцаж байна.
Тэгэхээр шаардлага хангасан их, дээд сургуулиудыг үлдээх бодлого баримтална. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг их, дээд сургуулиуд байна. Улмаар төгсөгчид ажилгүй болдог нийтлэг асуудал гарч байна" гэлээ.
Улмаар Засгийн газрын тогтоолоор 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар их, дээд сургуулийн тоо 67 болж буурч байгаа талаар мэдээллээ.
БҮР ТОДРУУЛБАЛ: 13 их, дээд сургуулийг хаасан бол найман их, дээд сургуулийг төрийн өмчийн их сургуулиудад нэгтгэжээ.
Дараах 13 их, дээд сургуулийг хаасан:
- "Газарчин" дээд сургууль
- "Зүүн хүрээ" коллеж
- "Маргад" дээд сургууль
- Монголын менежмент, технологийн дээд сургууль
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
- "Номэра" дээд сургууль
- "Рафлес" ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
- "Түшээ" дээд сургууль
- Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
- Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Дээрх сургуулиудад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байсан.
Дараах найман их сургуульд бусад боловсролын байгууллагуудыг нэгтгэсэн:
ШУТИС-ийн харьяанд:
- “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль
- Политехникийн коллеж
МУИС-ийн харьяанд:
- Завхан аймаг дахь салбар сургууль
- Ховдын их сургууль
- Дорнодын их сургууль
- Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль
- Улаанбаатарын их сургууль
ХААИС-ийн харьяанд:
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Баянхонгор аймаг дахь салбар сургууль
АШУҮИС-ийн харьяанд:
- Говь-Алтай аймаг дахь салбар сургууль
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Дорноговь аймаг дахь салбар сургууль
МУБИС-ийн харьяанд:
- Архангай аймгийн багшийн сургууль
- Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
Монгол Улсын Консерваторын харьяанд:
- Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд:
- Цэргийн хөгжмийн политехникийн коллеж
- Батлан хамгаалахын МСҮТ
Дотоод хэргийн их сургуульд:
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯГ ЗӨВ ИНГЭЖ ЧАНАРГҮЙ СУРГУУЛУУДЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Ашгүй дээ. Хөдөө бүсгүйчүүд олширч, дээд боловсролын үнэмлэхтэй малнууд хотод цөөрөх нь
12 yumuu 21 yumuu?????? Unen medeelel uguuchee!!!!!!
Бие тамирын хувийн сургуулиуд зөндөө байгаа шүү дээ Захирл таргалаад гутлаа ч үдэж чадахгүй болтлоо хүүхдүүд даоамтлаж байгаа их юм бий шүү Сайн шалгах хэрэгтэй
МСҮТ ыг дэмжиж,чанаргүй хуурамч их дээд сургуулиудыг хаавал улс хөгжинө шүү. Дипломноос цаашгүй юу ч мэдэхгүй чадахгүй залуус олширлоо
Чанаргүй ийм сургууль олон бна.маш зөв алхам хийлээ.зөв зөв.монголд 10 чанартай их сургууль байхад хангалттай.сайдад баяр хүрэгэё.монголын 90 хувь нь санал нэг байна.дахиад 60 чанаргүй сургуулийг цуцал.тэгж байж чанартай мэдлэг боловсролтой боловсон хүчнүүд төрж гарна.
Баячуудын хүүхдүүд явдаг дунд сургуулиудыг улсын сургууль болгомоор юм
Мөнгө аваад ямар ч чадваргүй хүмүүс гаргаж байна Дээр хүүхэд харах үйлчилээний хүмүүс шинжилгээ сайн авах хэрэгтэй Уушиг болон сүрьеэтэй хүмүүс ажиллаж байгааг ариун цэвэрийг маш сайн шалгах хэрэгтэй
Zuv
Маш зөв.
UIH gishuud ihenh n chanargui.oligtoi bagsh ch baij ih.deed surguuliar malchdiin mungiig tataj bga .Tusgai erhiig n has.Ysnii surgan humuujuulegch.meregjiliin bagshtai surguuli huviin uomnuudad barag bhgui.Her nuuriig bodohgui shuud has
Барилга технологийн коллеж оюутны тэтгэжийн мөнгийг зашихаа болиочнн
Тийм ээ өөр чанаргүй зөндөө сургууль байгаа хувийн зөв шийдвэр бна
Мөн ажилгүй болж байгаа багш нарын шалгалт аваад багшлах эрхийн өгөөд ажил байр гаргаж өгөх хэрэгтэй
Өөр олон сургуулийг хасах хэрэгтэй.УИХ-ЫН ГИШҮҮДИЙН хамаарал бүхий олон сургууль байгаа даа.