Ц.Нямдоржийг явуулж, Х.Нямбаатараар Засгийн газрын гал тогоо бариулна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг явуулж Х.Нямбаатарыг оруулж ирнэ гэх прогноз давамгайлж байна. Х.Нямбаатар "давхар дээл"-тэй сайдаар үлдэх жагсаалтын эхэнд бичигдэж буй.
Х.Нямбаатарын тухайд: өнөөдрийн Засгийн газарт хамгийн хэрэгтэй сайдаар нэрлэгдээд байгаа. Учир нь Ерөнхий сайдын ихээр итгэлийг хамгийн ихээр хүлээж, элдэв лоббиг нь хийлцэж, өөр дээрээ гал авч яваа. Ямар сайндаа л нэг мэдсэн тэр Засгийн газраас байгуулсан 55 ажлын хэсгийн 22-ыг нь ахалчихсан явах вэ. "ХЗДХ-ийн сайд чиг үүргээсээ гажчихсан явна. Унтаж амрах завгүйгээр даргалдаг, ахладаг ажлуудаа амжуулдаг байх" гэхчлэн үгс хөвөрч байгаа.
Ц.Нямдоржийн тухайд: ЗГХЭГ-ын даргын суудалд очоод шигдчихсэн түүнийг явуулах магадлал өндөр. Түүний эл суудал төрд, Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй гэхээсээ илүү өөрт нь хэрэгтэй гэх логикоор тайлагддаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон нь улстөрийн замнал дуусаж мэдэх хэцүүхэн хувь тавилантай тулгарч билээ. Гэхдээ Д.Лүндээжанцантай цуг ҮХЦ-д оруулах тохироо МАН-ын дотор хүчтэй өрнөж байв. Гэвч тэр олон жилийн дундаж рекитээр Засгийн газрын гал тогоог бариад хоёр жил болчихлоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нямкаа одоо амар аа гэртэйй тайван амьдар
Нянбактёраас олигтой юм гарахгүй ээ, тэнэгүүд,
Манай яхир өвгөн одооо суудлааа тавьж өгөх цаг нь болсон байхөөө хичнээн жил ингэж манааач болж суух уу
одоо болоо биз дээ байраа залууст тавьж өг хүүхдээ л явуулахаа бод
Мэнгэт яавлаач наад нөхрөөс чинь ордонд нэг юм үлдэнэ БУГ болчихсон гэсэн ИИ ИИ
ҮХЦэцэд Д.Лундаажанцан гэдэг хүнийг оруулмаар юм. ҮХЦ-д яагаад дандаа ажлаа өгсөн Гаалийн дарга, орлогч дарга, хэлтсийн даргыг тавьдаг юм бол. Гайхаад ойлгодоггүй юм даа.
Нямдорж хатуу ч зөв хүн шүү! Айхгүй ч аягүй гэж! Хүн бүр хатуу үгнээс нь халгадаг л байх.Хүн л юм чинь амьдралынхаа төлөө ганц нэг гэрээ хийгээл биз! Бүгд л үр хүүхдээ төрд оруулсан харагдана.Ганц Нямдорж биш.
Нямдорж Ерөнхий Аудитор болохоор тохирсон
Таарсан таар шуудай
ерөнхий сайд нямбаатар 2 чинь хамаатан гэсэн байх шүү итгэлтэй хүн хэрэгтэй байдаг байх даа өөр хүнд итгэхэд бэрх болсон цаг хэзээ ар хударгаар хор найруулах намын нөхөд дүүрэн байгаа даа
Нямдорж байсан дээр цагдаадаа ээлтэй хүн шүү дээ сайд болгосон ч яахав цагдаа бид нарт ээлтэй хүн
Лаларын цагдаа хуцалгүй нямдоржтойгоо зайл авилгаар амьдарч захиалгаар ажилладаг монголын цагдаа
нямбаатарыг дэмжиж бнаа
НЯМДОРЖ БАЙСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭРДЭЭ НЯМДОРЖ ТӨРД ХЭРЭГТЭЙ