НИЙГЭМ
АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн дарга айлчилна

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Данииэль Ж.Критенбринк наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар болжээ. Мөн энэ өдрүүддээ БНСУ-д ч айлчлал хийх аж.
Харин Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцох ажээ.
Уулзалтаар талууд Монгол орны ардчилсан тогтолцоог бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн гэж АНУ-ын албан сайтад мэдээлсэн байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийнхан Монголыг Орост рууалдчих вий гэхээс айгаад ойр ойрхон ирээд байдаг болж
Yg hahaha
ЯМАР АЖЛАААР УЛСАД МИНЬ АЙЛЧЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛДОО УЛСЫН МИНЬ АМАР АМГАЛАН БАЙДАЛД БҮҮ НӨЛӨӨЛӨХ ЮМ ХИЙГЭЭСЭЙ
Энэ новшийг хэн урьсан юм бэ? Гэртээ аваачаарай Эсвэл бид Оюутолгойгоо нэхнэ
Ер нь бидэнд 3 дахь хөрш хэрэгтэй. Тэгж байж л Монгол үнэд орно шүү дээ. Бидэнд ч ашигтай.