Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг салгахгүй, соён гэгээрүүлж, зан үйлийг нь засна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй хамтарсан багийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Энд хороо, сумын хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтнууд, өрхийн эмч нар баг болж ажилладаг. Бид 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төсвөөс 360 сая төгрөгийг хамтарсан багт шилжүүлсэн. Хамтарсан багууд эрсдэлтэй айлуудаар явж, суурь судалгаа хийх шатахууных нь зардлыг шийдэж өгсөн. Өнгөрсөн жил бас 250 сая төгрөгийг өгсөн. Хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргээр айл өрхүүдээр явж судалгаа хийдэг. Энэ хүмүүсийг тусдаа төсөвтэй, урсгал зардалтай болгож байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Бид 2023 онд судалгаа, датанд суурилж, айл өрхүүдэд сургалт хийе. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийг заавал зөрчлийн дуудлага мэдээллээр таслах зогсоох бус соён гэгээрүүлэх чиг үүргээр цаашид ажиллах зорилгыг тодорхойлж байна. Нэгэнт зөрчил үйлдсэн тохиолдолд зан үйлийг засч, сургалтад хамруулах, гэр бүлийг салгахгүй, үр хүүхэд нь гэр бүлийн халуун дулаан орчинд өсч, торних нөхцөлийг давхар ярьж байна. Сая ирэх оны төсвийг баталлаа. Бид хуулийг нь баталж, хамтарсан багийн чиг үүргийг зааж өгснөөс биш төсөв санхүүг нь шийдэж өгөөгүй. Цаашид шийдэж өгөх ёстой юм. Хамтарсан багууд төсөв санхүүгүй ч өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил нь зүгширсэн” гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Соён гэгээртэл нь хэн нэг нь хүчирхийлэлд өртсөөр байх уу?

Зочин
Зочин

Huchirhiilel hiij bui hun tiim amarhan soyn geheerne gej baihuu

Зочин
Зочин

Асуудалд эерэг хандаж байгаад чинь талархмаар ч энэ цаг хугацааны асуудал. Хүчирхийлэгч хүний ухамсар засартлаа удах бус уу???

ard
ard

ха ха тэгээл чинии дүүг охин эгчиичииг чинь хүчрхиилээдл байхдан соён гэгээрүүлэн гээл суухууу тэгж чадхуу нянгуай

Зочин
Зочин

Ухаантай байж үз

Зочин
Зочин

Ugni zow

Зочин
Зочин

гэр бүлийн хүчирхийлэлийн асуудалд анхаарал хандуулж байгаа нь сайн шүү нүднээс далд хүчирхийлэл хэдэн мянгаараа л байдаг байх даа

Холбоотой мэдээ

Back to top button