НИЙГЭМНийгэм мэдээ

Согтуугаар жолоо барьсан 19 настай иргэн төмөр хийцэд хавчуулагджээ

Суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, улмаар жолооч нь хавчуулагдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороо, Буян Налайх худалдааны төвийн автозамын уулзварт дээрх хэрэг гарсан байна. Энэ талаарх дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид гуравдугаар сарын 8-ны 06.36 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу хэргийн газар очиход 19 настай Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ приус 20 загварын суудлын автомашиныг жолоодсон байжээ. Улмаар автозамын гэрэлтүүлгийг мөргөхдөө автозамын төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, хүлээлгэн өгсөн байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button