Улс төрийн мэдээ
"БЗС-гаас зээл аваад төлөөгүй 230 хүн татвар төлөгчдийн ₮27 тэрбумыг эрсдэлд оруулсан"

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн хугацаанд олгосон сургалтын санхүүжилтийн талаар өнөөдөр /2023.04.07/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зээл аваад төлөөгүй 230 хүн бий.
Өнөөдрийн байдлаар магистр, докторын хөтөлбөрт нийт 1867 оюутан БЗС-гийн зээлээр суралцаж байна.
Тэдний:
- 34 нь төлж байгаа
- 39 нь одоо суралцаж байгаа
- 40 нь гэрээ цуцалж зээлээ төлсөн
- 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй
- 634 нь гэрээ хэрэгжиж байгаа
- 890 нь суралцагч чөлөөлөлтөд хамрагдсан.
Харин одоогийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрэн хайж байгаа 230 оюутны нэрийн жагсаалтыг бэлэн болгосон байгаа. Өмнө нь ил болгосон нэрс дунд тусад нь ангилж үзүүлсэн. Тэд татвар төлөгчдийн мөнгө болох 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж буй" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа суралцсан. Төгсөж ирээд бүгд төлөх ёстой баймаар. Юун гэрээний биелэлт вэ. 5 жил нэг албан байгууллагад ажиллаад, цалингаа авчихана. Гэрээгээ биелүүлсэн гээд зээлээс чөлөөлөгдчихөнө. Ямар зальжин гэрээ вэ. Бидний татварын мөнгийг зүгээр аваад хармаалчихлаа ш дээ, сайдаа..
Гэрээгээ биелүүлсэн гэсэн нэрээр 5 жил нэг албан газар цалинтай ажиллаад, зээлээс чөлөөлөгдсөн хүмүүс татвар төлөгчдийн хэдэн тэрбумыг төгрөгийг үгүй хийсэн бэ.
зээл гэдэг чинь хугацаатай,хүүтэй төлөөлдөг мөнгө.Иймээс тэр 5жил ажилласан гэх хүмүүсийн зээлийн тодорхой хувийг хөнгөлөх,тэтгэлэг ,тэтгэмжийнхэлбэрт шилжүүлээд үлдсэнийг нь төлүүлэх ёстой