Улс төрийн мэдээ

Н.Энхбаяр "өр"-өө авлаа, харин Б.Тулгын сачий хүрдэг л байгаа даа

Хүн тогтдоггүй, хөлөө олдоггүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сайдтай болох нь. Тэр нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Бодлогын яамыг "давхар дээл"-тэй хүн удирдах нь зүйтэй гэж үзсэн хэмээн МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тайлбарлав.

Х.Булгантуяа Боомтын сайдаар ажиллаж, хил дээр очоод ёсолж байсныг уншигчид мэднэ. Тэгвэл Боомтын сайдаар хэн бэ гэвэл, улстөрд сайд байтугай гишүүнээр ажиллаж үзээгүй Б.Тулга.

Б.Тулга бол МАХН-ын буюу Н.Энхбаярын хүн. Одоо МАХН гэж байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН тодорхой тохирооны үндсэн дээр нэгдсэн. Тэгж У.Хүрэлсүх санал хуваагдалгүй Ерөнхийлөгч болох замаа зассан. Гэхдээ хашир улстөрч Н.Энхбаяр юу гэж л толгойлж яваа намаа МАН-д нэгтгэж орхих вэ. Хэд хэдэн чиглэлд тохироо хийсний нэг нь, МАХН зүгээс нэгээр тогтохгүй сайдын суудал авахыг хүссэн гэдэг.

Гэвчиг МАН Н.Энхбаярыг "мурьсаар" л байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болж, МАН МАХН нэгдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Н.Энхбаяр өөрт нь өгсөн ҮАБЗ-ийн дэргэдэх сургалт судалгааны төв маягийн бүтцийн даргын албан тушаалыг энэ хугацаанд голж л явлаа. Шинээр бичсэн Үндсэн хуулийн төслийг нь МАН-аас "Н.Энхбаяр нар дураараа дургиж байгаа нь тэр, тийм юм байхгүй" гээд харлуулж л байлаа.

Гэвчиг хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр, Н.Энхбаяр ямартай ч тохироогоо авлаа. Эртнээс түүнийг дагаж, МАХН-д албан тушаал хашиж ирсэн шадар туслах Б.Тулга нь тэнгэр өөд огцом цойлж, Боомтын сайд гэдэг албан тушаалд очлоо.

Гэхдээ Боомтын сайдын орон тоогоор Засгийн газрын бүрэлдэхүүнийг тэлсэн нь "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой. 2030 он хүртэл зургаан чиглэлд төвлөрч ЗГ ажиллана гэж зориод буйн нэг нь боомт. Боомтуудыг цахимжуулах, боомтуудыг хөгжүүлэх. Ингэснээр эдийн засагт тун дорвитой өөрчлөлт гарна, ДНБ бараг л хоёр дахин өснө гэдэг тооцоог ЗГ-аас ярьж, хэлж байгаа.

Харин үүнийг нь Б.Тулга чаддаг л байгаа даа гэж найдах үлдлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаярын төлөө түүний үгээр бүү ажилаарай,Монголын ард түмний төлөө зүтгээрэй ард түмэн чамайг сайд болгож байгаа шүү...

Болд
Болд

Сачий хүрэхгүйсээд байх юм байхгүй л дээ.Харин нөгөөдүүл нь гадуурхаад ажил хийлгэхгүй байх талтай.

Зочин
Зочин

Монголын улс төр гэж хэдэн хүнии панз наймаа түй чёрт

Зочин
Зочин

Тулга хүүгийн сачийг гүйцэх Эрийн хуйх одоохондоо алга л байна! Ёстой жинхэнэ эр хүн шүү! Чацгаа савируулсан доожоогүй урвах шарвах энүүхэнд жижиг эрийн оронцгууд тэгс хийгээд рамандаа байж байна шүү!

Зочин
Зочин

Тулга боломжийн залуу. Боомтын сайдыг хийчих байхаа.

Бадарч тахар
Бадарч тахар

Боомтын сайдыг яслийн хүүхэд ч гэсэн хийж чадна ! Нэг муу хүүхэн хийгээд байсан юм чинь !

Зочин
Зочин

Зураг дээр их л баярласан царайтай хүн харагдаад бнадаа, хир зэрэг ажиллах юм болдоо ?!

Уншигч
Уншигч

Шар дээлтийг дагачихсан болохоос уг хүн нь ч дажгүй сэргэлэн толгой шүү, хөнгөхөөн хийчихэж чадна.

Зочин.Зочин
Зочин.Зочин

Ямар ч НАМ, ЭВСЭЛ НЬ -УЛС ,ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ИРЭДҮЙГ БОДСОН БОДЛОГО БАЙХГҮЙГЭЭС 33 ЖИЛ БОЛСОН ДОО ХУДЛАА ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ????? ЖИЧ: ГЕРМАН УЛС НЬ 1945--1975 ОН ХҮРТЭЛ ЯАЖ ХӨГЖИЖ, ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН , 5 НЬ АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭРТЭЙ-- МЕР-ВЕНЦ, В.В.М, ВОЛЬВО ГЭЭД, МОНГОЛ ОРОН БАЙСНЫГАА ХУВИЙН ӨМЧ ГЭДГЭЭР УСТГАЖ ҮГГҮЙ ХИЙСЭН ДЭЭ, ЭЭ МАЛУУДАА.

Зочин
Зочин

Лалар юмаа

Зочин
Зочин

Чадвартай залуу гэж ажигладаг.амжилт

Зочин
Зочин

Даан ч нялхдана, чадвар сачий нь хүрэхгүй, даалгавар биелүүлэгч л болно доо АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ШҮҮ ГЭДГИЙГ АНХААРААРАЙ....Саад болов!!!!!!!!! Сайн ажиллаарай гэж хэлж болохгүй л хүн байна даахаа Чадал нь хүрэхгүй нялх харагдаад байна

Зочин
Зочин

Энэ бузар өвгөн ямар далдардгүйн бэ,сэжгийн

Элдэв Очир
Элдэв Очир

Үгүй ээ Энэ Оюун Эрдэнийн ярьж байгаа царайг. Улсын төсвийн орлого зарлагаа одоо энэ ханшийн савхалтын үед Монгол төгрөгөөр битгий яриач гэж би их гуйсан юмсан. Ингээд л ард түмнээ төөрүүлээд байх юм. Дан ам доллараар ярьж байвал бодит байдалд илүү нийцнэ шүү дээ. Тэнэг юм уу хаашаа юм.

Малчин
Малчин

Тулга Энхбаярын загвараар яваад бвал шоронд л орно шүү дээ Нөгөө Шийлгэдамба шиг!

Холбоотой мэдээ

Back to top button