Шинэ сайдын томилгоо: Х.Булгантуяа, Б.Тулга нарт УИХ-ын гишүүд юу захив

Нэмэлт: 18.30 цаг
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа шинэ сайд нар тангараг өргөлөө.
Улмаар өнөөдрөөс эхэлж Х.Булгантуяа ХНХ-ын сайдаар, Б.Тулга Боомтын сэргэлт хариуцсан сайдаар ажиллах юм.
Хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв.
Эхлэл: 17.50 цаг
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдаанаар ХНХ-ын сайдад томилогдож буй Х.Булгантуяа, Боомтын сайдад томилогдож буй Б.Тулга нартай танилцаж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа тэд тангарах өргөх юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хоёр сайдыг яагаад оруулж ирсэн шалтгааныг Ерөнхий сайдаас тодруулъя. Хоёрт нь, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэрхэн ажиллахыг асуумаар байна.
Эхэнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дефольт зарлах, эсэхдээ тулсан хүнд өдрүүдийг бид даван туулж байна. Эдийн засаг дөрвөн хувийн өсөлттэй байгаа. Экспорт энэ хэвээр үргэлжилбэл 5-6 хувь өснө. 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр зургаадугаар сар гэхэд төсвийн орлогоос давна гэсэн үг.
Энэ хуримтлагдсан санхүүг хэрхэн шийдвэрлэх нь парламентын бүрэн эрхийн асуудал. Төсвөө сайжруулахад ашиглаж болно. Эсвэл өөр зүйлд зарцуулах үүднээс төсвөө тодотгож болно.
Цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулах уу. Бүтээн байгуулалтад уу. Эсвэл төсвөө сайжруулах уу гэдэг хувилбарыг УИХ-д танилцуулна. Ямартай ч хүнд цаг үе наашилж, эхний эерэг үр дүн гарч байна.
Х.Булгантуяа сайдын хувьд, энэ салбарыг эмэгтэй улстөрч авч явах нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгийн гурван коридорын асуудалд залуу сайд Б.Тулга амжилттай ажиллана гэсэн хүлээлттэй. Б.Тулга Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажиллаж байсан туршлага нь дөхөм болно гэж харсан" гэлээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Төрийн албаны цалинг нэмэх ажлын хэсгийг Засгийн газарт байгуулан ажиллаж байгаа. Төрийн албан хаагчдын цалин тулгамдсан асуудлуудын нэг мөн. Удахгүй УИХ-аар оруулах болов уу. Улс төрийн шийдвэр гаргахгүйгээр инфляцтай уялдуулж, цалинг нэмээд явдаг боломжийг УИХ бий болгох ёстой юм билээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та өөрийгөө хамгааллын сайд гээд л ойлгочих. Бид гадаадаас бүгдийг авч болдог ч монгол хүүхдийг худалдаж авч болдоггүй. Ээж, эмэгтэйчүүд бид монгол хүүхдийг төрүүлж, өсгөж, амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг. Иймд эмэгтэй сайд томилогдсонд баяртай байна. Өөр хүсэх зүйл бол Тэтгэврийн шинэчилсэн хууль юм шүү. Та Сангийн яаманд удаан ажилласан, дандаа яаж мөнгө хэмнэх вэ гэж бодно. Эрэгтэй улстөрчид хэмнэх биш хулгай хийхийг тооцдог. Хэмнэх мөнгө өөр олон байгаа. Харин та тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээс харамлалгүй, хамгаалж ажиллаарай
Б.Тулга сайдын хувьд боомтоо хурдан нээ, холбохыг нь холбо. Боомтуудын асуудлыг хурдан шийдмээр байна. Цахимжуулалтаа яаралтай хий. Тэгж чадвал нүүрс чинь орлого болж орж ирнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болсон байна, С.Одонтуяа дарга аа. Засгийн газар эдийн засгийн ажлаа хийгээд чимээгүй явж бай, нүүрсний хулгайчидтай тэмцэх нь буруу гэх зохион байгуулалттай зүйл явлаа. Бид ингэж ухрах ёсгүй. Би уг асуудалд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ хөшигний ард юу болж байгааг би гэлтгүй иргэд бүгд мэдэж байгаа. Хулгайтай тэмцэх нь Засгийн газрын үндсэн хулуийн дагуу хийх ажил нь. Бид авлигаас салах ёстой.
Шүүхийг худалдаж авсан, авлига өгөгчидтэй нам харгалзахгүй тэмцэх ёстой. Би бууж өгөхгүй. Авлигачид биднийг өрөвдөөгүй. Бид өрөвдөж болохгүй, ухарч болохгүй, уучилж болохгүй. Ингэж байж системийн авлигын ард гарна. Хамтдаа энэ асуудлыг цэгцэлье.
Сүүлийн үед жагсаал цуглаан идэвхжлээ. Бадамжунай яасан нөлөөтэй хүн бэ. Улстөржиж болох ч ийм зүйл дээр улстөржмөөргүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Нийгмийн даатгалын багц хуульд онцгой анхаарч ажиллах ёстой юм байна гэдгийг онцгойлон хэлмээр байна. Нийгмийн даатгалын системд үүссэн асуудлыг шийдсэн хуулийн өслийг өргөн барьсан байна гэдгийг олон нийтэд танилцуулах үеэр хэлж байна. ХНХ-ын сайдаар эдийн засгийн мэдлэгтэй, Сангийн дэд сайд байсан хүн томилогдох нь Нийгмийн даатгалын системийг сайжруулах боломжийг бүрдүүлж байна гэж харж, Булгантуяа гишүүнийг дэмжиж байгаа.
Төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, төрийн үйлчилгээ гэх мэтийг олон талаас нь судалж, шинэчлэлд анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна.
Тулга сайдын хувьд маш чухал албан тушаал дээр очиж байгаа. Олон жилийн туршлагатай болохоор энэ чиглэлд сайн ажиллана гэдэгт итгэж, амжилт хүсье.
УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. 10 минутын завсарлагааны дараа шинэ сайд нар тангараг өргөх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ авгай саяхан сайд боллоо гээд харчуудад унсуулээд шулсдуулээд тангараг оргоод байсан . Одоо дахиад сайд тангараг оргоод. Ажил хийж чадахгуй дандаа монгоор данхийг хахуулдвж явах юм даа хоорхий.
Яагаад л ингээд холиогоод, хольж хутгаад байдаг юмб. Бүх мэргэжил салбарын унивeрсаль хэд юмуу хаашаам
НХХЯ ГЭДЭГ НЭР НЬ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ САЙЖРУУЛ, АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛ, ТЭГЭЭД ГАРСАН ҮР ДҮНГЭЭР НЬ НИЙГМИЙН ХАМГААЛЛАА ХИЙ ГЭСЭН ҮГ ШҮҮ. ЭНЭ ЯАМНЫ ҮҮРЭГ БОЛ ГАНЦ ЯВЦУУ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЭХ ХАСАХ АСУУДАЛ БИШ. ГОЛ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ШҮҮ. ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭ БАЙНА ШҮҮ САЙДАА. ТҮҮНЭЭС БИШ НИЙГМИЙН ХАМГААДАЛ ГЭДЭГ НЭРИЙН ДОР ТӨСВӨӨС ХЭДЭН ТӨГРӨГ ГАРГУУЛЖ ЦАЦАЖ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ НЭР ЗҮҮХГҮЙ ШҮҮ. АЖЛЫНХАА ЧИГ ҮРГИЙГ САЙН ОЙЛГООД АЖЛАА ЭХЭЛ. ТА БОЛ ҮНЭНДЭЭ БООМТЫН АСУУДЛАА ЧАДСАНГҮЙ УЧРААС ӨӨР АЖИЛД ХОЛБИРЧ БАЙГАА ГЭДГЭЭ ОЙЛГООРОЙ. ЗА ТУЛГА БОЛ ҮЭНЭНДЭЭ САЙДЫН СЭНТИЙ ГОРИЛООД УДЛАА. ЭНЭ АЖЛЫГ ЧАДАХГҮЙДЭЭ ХАРЖ Л БАЙЯ. ЦҮНХ БАРЬСАНААС БИШ ЧУХАЛ АЛБАНД ТӨРД ЗҮТГЭЭГҮЙ Л НЭГ НӨХӨР ШҮҮДЭЭ
1+1=0
Сайдын суудлаа наймаалцаад солилцоод галзуурах бна мангасууд !!!