ДЭЛХИЙ

Украины дайнд цөмийн зэвсэг ашиглах аюул хэр бодитой вэ

Дайн эхлээд дөрөв хоногийн дараа орос цэргүүд Украины эсэргүүцэлтэй тулгарч, байлдаанд ахиц гаргах нь удааширсан. Тэр үед Владимир Путин хэрвээ НАТО Украинд их хэмжээгээр тусламж үзүүлвэл атомын бөмбөг ашиглах шаардлага гарч магадгүй хэмээж цөмийн зэвсгээр анх удаа сүрдүүлсэн. Дайн эхлээд 449 хоног өнгөрөөд байна. Эл хугацаанд цөмийн зэвсгийн аюул бага багаар нэмэгдсээр. Энэ жилийн эхний гурван сарын дотор л гэхэд ОХУ-аас үзүүлж буй цөмийн зэвсгийн заналхийллийг нэмэгдүүлэх хэд хэдэн үйлдлийг В.Путин хийсэн. 

-Оросын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч В.Герасимов цөмийн зэвсэг ашиглах эрх мэдэлтэй-

Тэрээр нэгдүгээр сард Украинд явуулж буй тусгай цэргийн ажиллагааг удирдах хүнээр ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Валерий Герасимовыг томилсон. Мөн В.Путин В.Герасимовын хоёр орлогчийг Оросын хуурай замын болон агаарын цэргийг хариуцсан даргуудаар тавьсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын жанжин штабын дарга цэргийн үйл ажиллагаа удирдаж байсан удаагүй. Хамгийн аюултай нь ОХУ-ын хуулийн дагуу Герасимов болон түүний орлогч нар хуурай газрын цэргийн үйл ажиллагаанд цөмийн зэвсэг ашиглах эрх мэдэлтэй хүмүүс юм. Цөмийн зэвсэг ашиглах комманд өгөх эрхтэй гурван офицер одоо Украины дайныг удирдаж байна.

Хоёрдугаар сард Путин АНУ-тай хийсэн “New START” нэртэй цөмийн зэвсгийн талаарх тохиролцооноос гарах бичигт гарын үсэг зурсан. “New Start” нь АНУ болон ОХУ-ын хооронд байсан цөмийн зэвсгийн асуудалтай холбоо бүхий эцсийн тохиролцоо байсан юм. Энэхүү тохиролцоонд ашиглахад бэлэн цөмийн пуужингийн тоог 1550 болгох гэх мэт зүйлийг тусгаж өгсөн байдаг. Гэхдээ Путин “New START” гэрээнээс бүрмөсөн гарахгүй хэмээсэн. Мөн ОХУ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тохиролцоонд нэгдсэн 191 улсуудын нэг хэвээр байгаа билээ. Гэсэн хэдий ч дэлхийн цөмийн зэвсгийн 90 гаруй хувийг эзэмшдэг АНУ, ОХУ хоёрын хооронд атомын бөмбөгтэй холбоотой шууд тохиролцоо байх нь чухал.

Гуравдугаар сард Путин НАТО-гийн гишүүн орнуудтай хиллэдэг улс болох Беларуст Искандер нэртэй цөмийн зэвсэг байршуулахаа мэдэгдсэн юм. ОХУ өмнө нь Беларусын нисэх хүчний арван онгоцыг цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай болгон хөгжүүлэхэд нь тусалж, нисгэгчдийг нь дөрөвдүгээр сарын 3-наас сургаж эхэлсэн. Беларусд байрлуулах цөмийн зэвсгийг хадгалах байгууламжийн бүтээн байгуулалт ирэх долдугаар сарын 1-ний өдөр дуусна гэж Путин мэдэгдсэн. Хэрвээ Москва үнэхээр хэлсэн шигээ Беларуст цөмийн зэвсэг байршуулбал ЗХУ нурж унаснаас хойш ОХУ гаднын улсад атомын бөмбөг байршуулсан анхны тохиолдол болох юм. Путин энэхүү шийдвэрээ зөвтгөхдөө Бельги, Герман, Итали, Нидерланд болон Турк улсуудад АНУ өөрсдийн цөмийн зэвсгээ байршуулсан, үүнтэй ижил зүйл бид хийж байна гэж хэлсэн байдаг. 

Тэгвэл ямар тохиолдол ОХУ цөмийн зэвсэг ашиглах вэ? Тус улсын засгийн газрын албан ёсны бичиг баримтуудаас харвал хэд хэдэн улаан шугамыг давсан үйлдэл хийхэд ОХУ цөмийн зэвсэг ашиглах магадлалтай гэж бичжээ. Тэдгээр улаан шугамуудадямар нэгэн зэвсэг ашиглан ОХУ-ын газар нутаг руу дайрах, ОХУ оршин тогтнолд заналхийлэх, ОХУ-ын төрийн болон цэргийн чухал объектуудад халдах гэх зүйлс багтаж байгаа юм. Хамгийн анхаарал татаж байгаа нь ОХУ-ын нутаг дэвсгэрт халдах гэсэн нөхцөл юм. Путин 2014 онд Крымын хойгийг цэргийн хүчээр эзэлж авсан мөн Херсон, Запоржье, Донецк, Луганск мужуудыг өнгөрсөн жилийн аравдугаар сард ОХУ-д элсүүлэх хуульд гарын үсэг зурсан. Эдгээр мужууд ОХУ-ын газар нутаг үнэхээр мөн гэж Путин үздэг болУкраины зэвсэгт хүчний саяхнаас эхлүүлээд буй эсрэг довтолгоо амжилттай явагдаж Крымын хойгт тулж ирвэл цөмийн зэвсэг ашиглах аюул тун ойртож ирнэ. Үүнийг баталж өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Украин Крымын хойгийг эзэлж авах гэж оролдох нь ОХУ-ын оршин тогтнолд заналхийлэх явдал учир үндэсний аюулгүй байдлын протоколын дагуу цөмийн зэвсэг ашиглахыг шаардана хэмээсэн байдаг. 

Путин цөмийн зэвсэг ашиглаж магадгүй хэмээн Барууны орнуудад анхааруулга өгөхөөс гадна ард түмэндээ яагаад атомын бөмбөг ашиглах шаардлага тулгарч магадгүй шалтгаануудыг танилцуулсан. Тэрээрхэд хэдэн удаа АНУ-ын дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдөхдөө ашигласан зорилготой ОХУ-ыг адилтгаж, цэргүүд нэмж амь үрэгдэхээс сэргийлж, дайныг хурдан дуусгахын төлөө цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэж ард түмэндээ хэлсэн. Өөр нэг дурдах зүйл бол Орос телевиз, мэдээллийн агентлагууд Украины дронууд ОХУ-ын газар нутаг руу халдаж, стратегийн ач холбогдол бүхий газруудад агаарын цохилт өгөн Путиныг хөнөөхийг хүртэл оролдсон гэж мэдээлэх болсон. ОХУ цөмийн зэвсэг ашиглах нөхцөлд нутаг дэвсгэрт нь халдах гэх шалтгаан орсныг санах хэрэгтэй. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гуравдугаар сарын 31-ны уулзалтаар цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийг дэмжих төвийн нарийн бичгийн дарга атомын бөмбөг ашиглах эрсдэл хүйтэн дайны үеээс илүү өндөр байгааг анхааруулсан.

Энэ олон зүйлээс ажиглавал Путин цөмийн зэвсэг ашиглахад бэлэн, бүр хүндээр харвал атомын бөмбөг ашиглах шалтгаанаа бэлдэж, ард түмнээсээ дэмжлэг авахаар ажиллаж байна гэж дүгнэгдэхээр. Гэсэн хэдий ч Путиний цөмийн зэвсгийн сүрдүүлэг одоогийн байдлаар Барууны орнуудыг Украинд зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ таслан зогсоох хэмжээний биш байв.

Эх сурвалж: Al Jazeera, The Hill, Open Democracy, Associated Press, UN

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Герасимов гэдэг хүнийг Жерасисов ч гэх шиг Google translate ашиглаад бгаа юм уу хэ хэ

Zochin
Zochin
Reply to  Зочин

Kkkk

Зочин
Зочин

Ер нь энэ дайнд оросын эсрэг америк тэргүүтэй НАТО-гийн орнууд бүгд оролцон байлдаад оросыг дмйлэхгүй үгээ хэлж байна шүү дээ. Оросын армийн 5-ны 1 нь л энэ тусгай ажиллагаанд оролцож байгаа. Одоо орос улс өөрийн цэргүүдийн амь насыг хамгаалах, мөн эх орноо хамгаалах үүднээс цөмийн зэвсгээ хэрэглээд энэ дайныг дуусгасан нь дээрдээ.

Эх оронч
Эх оронч
Reply to  Зочин

Хуцваа. Фашист Путин ганц жижиг Украйныг дийлэхгүй чацага царайлж байна ш дээ. Одоо удахгүй орос мөхнө. Цөмийн бөмбөг нь ажиллахгүй. Бүх зэвсэг нь хоцрогдсон.

Зочин
Зочин

Цөмийн зэвсгээ хэрэглээд хурдхан ялалт байгуулах нь у/т-ийн ч, э/з-ийн ч давхар ашигтай.

Холбоотой мэдээ

Back to top button