Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын сайтад: Францын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа Монголд айлчилна

AFP сайтад Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчлахтай холбоотой гарсан нийтлэлийг орчуулан хүргэе

Өрнөдийнхний сонирхлыг татаж буй далайд гарцгүй, Орос, Хятадын дунд орших Монгол Улсад Францын Ерөнхийлөгч анх удаа айлчлах гэж буй. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Японд "Их долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус улсыг зорих ажээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн ням гарагт тус улсад айлчилна гэж Елисейн ордон мэдээлэв.

Францын Ерөнхийлөгч “Их долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор баасан гарагт Хирошимаг зорих билээ. Тэрбээр ням гарагт дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хуралд оролцох юм. Үүний дараа Улаанбаатарт богино хугацааны айлчлал хийх ажээ. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар тус улсад хийсэн анхны айлчлал болох юм.

Э.Макрон,

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх бөгөөд уг ажлын дараа хоёр удирдагч оройн зоог барих
  • Францын Ерөнхийлөгч 13-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхох
  • Мөн тухайн өдрийнхөө орой Парис руу буцах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд “Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол сонгуулийн тогтолцоотой, либерал засаглалын загвартай, хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг орон юм” хэмээн онцолжээ.

Францын Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ ОХУ-ын хөрш орнуудад ирж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгнө хэмээжээ. Хамгийн чухал нь Парисын эрмэлзлийн нэг хэсэг болох “Геостратегийн түвшний чухал асуудлыг” хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. 

“Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувь нь нүүрснээс хамааралтай, ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотойгоор хоёр талын түвшинд хамтран ажиллах томоохон боломж бий” гэж Францын эрх баригчид үзэж байгаа ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Iegen
Iegen

Bag omsson nokhoid baydag mod ..

Холбоотой мэдээ

Back to top button