Улс төрийн мэдээ

Намын бүлгүүд хуралдахгүй

Долоо хоног бүрийн Даваа гаригт парламент дахь улс төрийн намын бүлгүүд хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр /2023.06.29/ УИХ-ын намын бүлгүүд хуралдах товоо зарлаагүй байна.

Учир нь, УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг тойрогтоо танилцуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох агуулгаар уулзалт хийсэн. Тиймээс бүлгийн хуралдаануудыг нэг өдрөөр хойшлуулж, мягмар гаригт товлоод байгаа аж.

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагнан хэлэлцэхээр тусгаад байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button