Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Монголын албан тушаалтан Их Британийн парламентын гишүүнд 40 саяыг хандивлажээ

"The Guardian" сайтад манай улстай холбоотой гарсан нийтлэлийг орчуулан хүргэе

Их Британийн Ерөнхий сайдын Монгол дахь худалдааны төлөөлөгч намынхаа холбоонд 10 мянган фунт стерлинг /40 орчим сая төгрөг/-ийн хандивыг зөвшөөрүүлэхээр Сонгуулийн хороог лоббидсон баримт бичиг ил болжээ.

Шрусбери мужийн Консерватив парламентын гишүүн, Монгол дахь худалдааны төлөөлөгч Даниел Кавчински Их Британийн Элчин сайдын хамтаар Монголд долоо хоног аялаад буцахдаа буюу дөрөвдүгээр сарын 20-нд сонгуулийн хяналтын байгууллагатайгаа холбогдсон байна.

Д.Кавчински хэлэхдээ "Монгол найз маань энэ мөнгийг хандивласан. Миний албан ажил болон хувийн харилцаа тусдаа зүйл. Дэлхийн бусад улс оронд гадаадын иргэнээс улс төрийн хандив авахыг зөвшөөрдөг. Би улс төрийн санхүүгийн тухай хууль тогтоомжийг дагаж, мөрдөж, Сонгуулийн хорооноос зөвлөгөө авсан" хэмээн мэдээлжээ.

НҮБ-ын ажиглагч Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн судалгаагаар улс орнуудын 70 хувь нь улс төрийн намуудад гадаадын хандив өгөхийг хориглодог гэж үздэг. Тухайн улсад ч гадаадын иргэнээс улс төрийн шинж чанартай хандив туслалцаа авахыг хориглодог юм.

Эл хандивыг Д.Кавчинскид бус намын холбоонд нь санал болгосон байжээ. Д.Кавчински хэлэхдээ "Улсаас хандив авах нь зохисгүй зүйл боловч гадаадад байгаа, олон жил дотноссон найзаасаа хандив авах нь маргаан болох асуудал биш. Бүхий л зүйл өөрчлөгддөг" хэмээн мэдээлэв.

Харин тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч гадаад улс төрийн хандивыг хориглосон хэвээр байх болно гэдгээ мэдэгдлээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн үү .Үнэн бол МАН ын гишүүн л биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button