Эмэгтэйчүүдийн 40 хувийн квотоос ухарч болохгүйг ухуулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр эмэгтэйчүүдийн нэр дэвших квотын 40, 30 хувийн асуудлыг хөндөв.
Эл хуулийн төсөлд 30 хувь байхаар заасан жендерийн квотыг 40 хувьд хүргэж нэмэгдүүлэх санал өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурлаар унасан. Дараа нь УИХ-аар чуулганы хуралдаанаар оруулж, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Гэтэл энэн долоо хоногийн даваа гарагт МАн-ын бүлгийнхэн 40 хувиас ухарч, дахин унагаасан билээ.
Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр нэр бүхий эмэгтэй гишүүд 40 хувийн квотоос ухарч болохгүйг ухуулж үг хэллээ.
Д.Сарангэрэл: Хүйсийн тэгш эрхийн сонгуулийн хуулийн заалтаар бид өнөөдөр ухралт хийх гэж байна. Тойрогт нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 40 хувь байх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлээр УИХ-д санал өгч дэмжигдсэн. Санал 50/50 буюу 21/21 байсныг санаарай. 40 хувь гэдэг нь тойрог болон жагсаалтын нийлбэр дүн. 126 гишүүний 25 нь эмэгтэй, 101 нь эрэгтэй байх юм билээ л дээ. Одоогийн 17 гишүүн 7-гоор нэмэгдэнэ л гэсэн үг. Үүн дээр манай эрчүүд ингэтлээ бачимдаж чичирч байгааг бий ойлгохгүй байна. Эмэгтэй гишүүд өөрсдөө дахиж гарах гээд банйа гэдэг буруу ухуулга явуулж байгаа нь үнэхээр харамсалтай.
М.Оюунчимэг: Жендер гэхээр эмэгтэй гишүүдийн асуудал хөндөөд байгаа юм шиг бодоод байна. Тийм биш л дээ. Жендерийн тэгш байдал алдагдаад байгаагийн сөрөг үр дагавар өнгөрсөн 30 жилд гарлаа. Агаар хөрсний бохидол, газрын наймаа, сургууль цэцэрлэгийг хүрэлцээнээс харагдлаа. анх удаа 11 гишүүн сонгогдож гарч ирээд хүүхэд хамгааллын төсөвт үнэхээр том өөрчлөлт гарч чадсан. 3 ээлжээр хичээллэдэг явдлыг халсан.
ХНХ-ийн сайд Х.Булгантуяа: Парламент өөрийнхөө эрхийг 40 хувиар нэмлээ шүү дээ. Эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувиар л нэмчхээч дээ гэж байгаа юм. Уг нь их юм гуйгаагүй дээ. Парламент дээр 40 хувь батлагдчихсан асуудлыг дахиж буулгаж байгаа нь зохимжгүй. Тиймээс эрэгтэй гишүүд бодож үзээчээ. Нэр дэвших эрх 10 хувиар нэмэгдлээ гэхэд парламентын төлөөлөл 3 хувиар л нэмэгддэг. Тэгэхээр 20 хувиар нэмэгдэнэ гэдэг зургаан хувиар нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ зургаан хувийг дэмжээд өгөөчээ л гэж байгаа юм. Тэрнээс биш нэр дэвшсэн эмэгтэй бүр УИХ-ын гишүүн болохгүй. Гагцхүү сонгогдох эрхийг нэмээд өгөөч" хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Х.Булгантуяа: Нүүрсний хулгай гээд улсаараа хэдэн хүнийг шоронд хийх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй. 40 % гэдэг чинь энэ шүү дээ.
ЭНЭ ГУРВАН ЭМГЭН ШУЛАМЫГ ХӨДӨӨ ХОНЬЧИНООРОО АВЬЯА ТӨЛӨГӨӨР ЦАЛИНЖУУЛНАА
Энэ гичийнүүдийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй.
Энэ гурвыг тус бүрийг нь 1 кг төмсөөр цалинжуулж ногооны талбайн зэрлэг зулгаалгая. Ард түмэн дургүй байхад л гүлдийгээд яваад байх юмаа энэ тэнэг эмэгтэйчүүд
Эмэгтэй гишүүд ээ!!!!!!!! тэтгэвэр тэтгэмжээ алагчилаж нэмж байгааг та нар юу гэж бодож байна.Тэтгэврийн доод хэмжээ 500000 ийг бүү алагчлаач хөгшид настангууд өөрсдөө мэдэж нэмэж хасах бишдээ үе үеийн засгийн газрын шийдвэр болохоос аль дуртай настангууд хулгайлаад луйвардаад аваад идчихээгүй шүү.Эмэгтэй гишүүд ядахнаа тэтгэврийн доод хэмжээ 500000 ийг бүгдийг нь 626200 болгоод өгдөө тэгж настангууддаа тус болно уу? Эрхэм эмэгтэй гишүүдээ.Хөөрхий настангууд 500000 мянгаар яаж амьдарч байна гэж бодож байнаа зарим хөгшчүүлийг350000 байсан одоо 500000 авч байгаа хөшчүүл баахан мөнгө аваад идчихсэн тийм болохоор нэмэхгүй гээд байх нь арай л ХАРГИС юм бишүү
САРАНГЭРЭЛ ГИШҮҮН МУНДАГ ЭМЭГТЭЙ ШҮҮ
Сарангэрэл эмгэн одоо ботокс мотоксоо болиод гэр орондоо ач зээгээ хараад суугаач. Сарангэрэлийн царайг харахаар хүмүүсийн игзаар хөдлөөд байдаг болсон.