УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Малчдын мал, санал хоёрт хайр зарлагчид

Өнөөдрийн байдлаар малчдын ердөө 20 хувь нь НДШ төлж байгаа аж. Харин 195 мянган малчин НДШ огт төлдөггүй байна.

Тиймээс П.Анужин тэргүүтэй УИХ-ын гишүүд /Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ -д малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь төрөөс гаргахаар тусгаж оруулж ирээд эцсийн хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болоод буй. юм.

Тэгэхээр 195 мянган малчны НДШ төрөөс төлөхийн тулд сард 53.8 тэрбум, жилд 646.4 тэрбум, таван жилд 3.2 их наяд төгрөг гаргана гэсэн тооцоо одоогоор гараад байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.06.27/ хуралдаанаар эл асуудлаар УИХ-ын гишүүд хоорондоо багагүй маргалджээ. М.Одонтуяа, М.Оюунчимэг, Х.Ганухяг нарын гишүүн малчдын НДШ-ийн 50 хувийг бусад иргэд төлөхийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлжээ.

Харин хуулийн төсөл санаачлагчдын нэг П.Анужингаас гадна хэдэн хэдэн УИХ-ын гишүүд дэмжиж байгаагаа хэлж. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Малчдын НДШ-ийг 50 хувь хөнгөлж төлөх нь зөв. Би дэмжиж байгаа. Харин түүн дээр нь тариаланчдаа нэмчихсэн бол бүр “full” болох байлаа" хэмээсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Дэмихгүй хэмээн байр суурь илэрхийлсэн гишүүдийнхээ өдөөс "Та нар мах иддэггүй юу" хэмээсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулж эхлээд байна. Өөрөөр хэлбэл "мах идэж л байгаа бол малчдын НДШ-ийг төлөх ёстой" ухааны зүйлийг сайд ярьжээ.

Малчдад гэнэт хайр зарлаж, төрөөс тэр тусмаа татвар төлөгч дундаж давхаргынхны халааснаас мөнгө гаргана хэмээн дайрч буй эл үйлдлийг УИХ-ын сонгууль ойртсоны дохио гэж харах хэсэг бий. Ингэж харахыг буруутгах аргагүй. Тэгвэл төллөө гээд малчид малаа үнэгүй өгөхгүй нь тодорхой. Төлөхгүй байлаа гээд малынх нь махыг үнэгүй идээд байгаа ч юм биш. Өнөөдөр манай улсын дундаж давхаргынхан мах иддэг ч бусдын НДШ-ийг төлтлөө баяжаагүй байгааг УИХ-ын гишүүд сайн ухахгүй байгаа бололтой.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малд хайртай байж болно, малчинг үзэн яд

Зочин
Зочин

Хүн бүхэн мах иддэг.Гэхдээ махаа үнэгүй авдаггүй худалдаж авдаг шүү. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ч малчид худалдаж авдаг.Харин ажилчин 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг бол малчин 55 тайдаа тэтгэвэрт гарч хамгийн бага тэтгэврээр тооцоход ажилчин хүнээс 30.сая төгрөг илүү авч байгаа шүү.Дээрээс нь малчин малтайгаа хамт тэтгэвэрт гардаг.Ажилчин бол тэтгэвэрт гараад эмзэг бүлэгт шилждэг шүү.Эдгээр хүчин зүйлсийг бодолцох ёстой

Зочин
Зочин

Өвөрхангай малаас дор мал. Та нар гурил, ногоо иддэггүй юү, хувцас өмсдөггүй юү

zochin
zochin

Бид малчдын малын махыг үнэгүй идээд байгаа юм байхгүй шүү. Татвар төлөгчдийн мөнгөөр бусдын нийгмийн даатгалыг төлнө гэж байхгүй шүү. Хол очиж хуцаарай.

Зочин
Зочин

Анужин бас л улс төрийн банзал гэдгээ харууллаа хөдөөний гишүүдийн өмнөөс хотын гишүүниыг ашиглаж

Зочин
Зочин

Та нар мах иддэггүй юу Хөдөөний оркуудаа
Заавал буюу албан даатгал төлүүлээчээ малчдаар

Зочин
Зочин

бид ажил хийж хөлс хүчээ урсгачихаад Их хуралд бгаа болон бусад гаруудад хулгайлуулдаг эсвэл буяны үйлсэд тараагаад байвал Бид бүх нийтээрээ төлөхөө байцгаая Уриалж байна

zochin
zochin

Halamjiig heterhii gaaruulsan Chinzorigiigoo dahij bitgii devshuuleerei Oyunerdenee

Зочин
Зочин
Reply to  zochin

Any Jin

Зочин
Зочин
Reply to  Зочин

Anujin, cninzorig 2 khodoo garch makhaa idetsgee. Bi

Холбоотой мэдээ

Back to top button