Нийгэм мэдээ

Д.Ганхуяг: Энэ жил хурдан морины шүдэлгээний явцыг шууд дамжуулна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Баяр наадмын салбар комиссоос мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Баяр наадмын салбар комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр "Энэ жилийн хувьд долдугаар сарын 10-12-нд зургаан насны морь уралдана. 13-нд эрлийз, дээд, дунд, бага, жороо морины уралдаан зохион байгуулагдана.

Шүдэлгээний хэсгийг камержуулсан. Шууд дамжуулах бэлтгэл ажил хийгдсэн. Наадмын талбай дээрх хурдан морины уралдах замаа очиж үзсэн. Дөхүүлж байгаад зам засна.

Сэрвээний хэмжилтийг харж байхад цөөнгүй зөрчил гардаг байсан. Морины сэрвээг шивэх, туурайг нь хуурайдах гэх мэт. Энэ жил битгий ийм үйлдэл гаргаарай. Хамтдаа сайхан наадацгаая гэж уриалж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ер хурдан морины шүдэлгээг ТВ-ээр шууд дамжуулаад, уралдааныг нь дамжуулахгүй байх нь зөв шүү, кк

Холбоотой мэдээ

Back to top button