Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкны хэргийг хэрэгсэхгүй болголоо

Хөгжлийн банкны шүүх хурал дуусаж, шүүхийн шийдвэрээ танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 2019 онд жил хагасын хугацаанд Хөгжлийн банкны захирлын албыг хашсан. Харин энэ хугацаанд Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэдэг хэрэг бий.
Тэднийг ямар зүйл ангийн дагуу яллагдагчаар татаад байв?
Г.Амартүвшинг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу,
нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.
Х.Ганхуягийг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу,
нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.
Г.Амартүвшинг гэм буруугүй гэж үзсэн мөртлөө, нэг цаг үед Хөгжлийн банкад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг гэм буруутайд тооцсон. Энэ агуулгаар прокурор эсэргүүцэл бичих үндэслэл бий.
Харин Х.Ганхуягийн төрсөн эгчийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг "Вертекс Майнинг партнер" ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан.
Г.Амартүвшин ажлаа өгөөд хэдхэн хоносны дараа зээл данс руу шилжсэн байдаг.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгэлгүй яахав дээ, зөв !