Нас барсан япончуудын хөрөнгийг өвлөж авах хүн олдохгүй байна

“Bxia” нэртэй Токио хотод үйл ажиллагаа явуулдаг компани нас барсан хүмүүсийн эд зүйлсийг ангилж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тэд гэртээ ганцаараа байхдаа нас барсан 76 настай эмэгтэйн эд зүйлсийг охиных нь хүсэлтийн дагуу ангилж явжээ. Охин нь “Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримтууд, кимоно” зэргийг үлдээж, бусад эд зүйлсийг хаях, эсвэл худалдаалах гэсэн хүсэлт гаргасан аж.
Тус компанийн захирал Мива Юуваза “Үүнтэй ижил хүсэлт олон ирдэг тул бид завгүй ажилладаг. Мөн олон хөгшин хүмүүс ихэвчлэн ганцаараа нас барж байгаа, ард нь үлдсэн гэр бүлийн хүмүүс тэдний эд хөрөнгийг ангилах зав зайгүй байдаг” гэж хэлжээ. Японд нас баралт, төрөлт 2:1 харьцаатай байгаа учир нас барагсдын өмчийг ангилах нь эрэлттэй бизнес болсон байна. Юузавагийн хэлж буйгаар олон хүмүүс гэрээслэл бичилгүйгээр амьсгал хураадаг аж.
Мөн жил ирэх тусам гэрээслэлгүй, хөрөнгийг нь өвлөж авах хүнгүй тохиолдол илүү их гарах болсон байна. 2020 оны улсын тооллогоор Японд 21.1 сая ганц хүнтэй өрх байгаа гэж гарсан нь 2015 оны тооноос 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэдний гуравны нэг буюу 6.72 сая нь 65 ба түүнээс дээш настай хүмүүс байгаа учир нөхцөл байдал улам даамжрах төлөвтэй байна.
Эх сурвалж: Japan Times
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эд юмс удахгүй монголд орж ирж зарагдана яг солонгос комисс шиг үйлдвэрлэгч улс биш болохооршдээ бас ядуу улныхан их
Наа нэг нахаальны балиар заваан яриагаа хэзээ болих юм бэ ?
Зайсангын янхануудын ашигладаг үг их таалагдаж дээ хачин пистаад
Угаасаа газар нутаг хомс энэ ард түмэн амьдрах талбаргүй үрс олшруулахыг хүсдэггүй юм бишүү? Их ухаантай, тэсвэртэй АТ шүү.
Миний сайхан монгол минь! Хүний мөстэй агуу орон минь
japanuud aixtar surxii xumuus yumaa Mongolchuud amid mend baixad ed xurungiig ni bulaaj avx gedeg uls daa
Завгүй гэчихээд мөнгө үнэт эдлэлд бол зав гарганаа л гэнэ шүү.