ДЭЛХИЙНийгэм мэдээ

Нас барсан япончуудын хөрөнгийг өвлөж авах хүн олдохгүй байна

 “Bxia” нэртэй Токио хотод үйл ажиллагаа явуулдаг компани нас барсан хүмүүсийн эд зүйлсийг ангилж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тэд гэртээ ганцаараа байхдаа нас барсан 76 настай эмэгтэйн эд зүйлсийг охиных нь хүсэлтийн дагуу ангилж явжээ. Охин нь “Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримтууд, кимоно” зэргийг үлдээж, бусад эд зүйлсийг хаях, эсвэл худалдаалах гэсэн хүсэлт гаргасан аж.

Тус компанийн захирал Мива Юуваза “Үүнтэй ижил хүсэлт олон ирдэг тул бид завгүй ажилладаг. Мөн олон хөгшин хүмүүс ихэвчлэн ганцаараа нас барж байгаа, ард нь үлдсэн гэр бүлийн хүмүүс тэдний эд хөрөнгийг ангилах зав зайгүй байдаг” гэж хэлжээ. Японд нас баралт, төрөлт 2:1 харьцаатай  байгаа учир нас барагсдын өмчийг ангилах нь эрэлттэй бизнес болсон байна. Юузавагийн хэлж буйгаар олон хүмүүс гэрээслэл бичилгүйгээр амьсгал хураадаг аж.

Мөн жил ирэх тусам гэрээслэлгүй, хөрөнгийг нь өвлөж авах хүнгүй тохиолдол илүү их гарах болсон байна. 2020 оны улсын тооллогоор Японд 21.1 сая ганц хүнтэй өрх байгаа гэж гарсан нь 2015 оны тооноос 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэдний гуравны нэг  буюу 6.72 сая нь 65 ба түүнээс дээш настай хүмүүс байгаа учир нөхцөл байдал улам даамжрах төлөвтэй байна.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эд юмс удахгүй монголд орж ирж зарагдана яг солонгос комисс шиг үйлдвэрлэгч улс биш болохооршдээ бас ядуу улныхан их

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наа нэг нахаальны балиар заваан яриагаа хэзээ болих юм бэ ?
Зайсангын янхануудын ашигладаг үг их таалагдаж дээ хачин пистаад

Зочин
Зочин

Угаасаа газар нутаг хомс энэ ард түмэн амьдрах талбаргүй үрс олшруулахыг хүсдэггүй юм бишүү? Их ухаантай, тэсвэртэй АТ шүү.

Зочин
Зочин

Миний сайхан монгол минь! Хүний мөстэй агуу орон минь

Зочин
Зочин

japanuud aixtar surxii xumuus yumaa Mongolchuud amid mend baixad ed xurungiig ni bulaaj avx gedeg uls daa

Зочин
Зочин

Завгүй гэчихээд мөнгө үнэт эдлэлд бол зав гарганаа л гэнэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button