Нийслэлийн 380 жилийн ойд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ
Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 БӨХИЙН барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.
Ч.Хөхчирэнгэр начин наадмаас хойш гурав дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ. Тэрбээр “Хүрээ цам даншиг наадам”, Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлсэн юм.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлдэв.
Зургийг МҮБХ-ны цахим хуудаснаас авав.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kamagra In Usa http://cialisir.com - generic cialis canada Comprar Cialis En Farmacia п»їcialis Buy Priligy Dapoxetine From India
Cephalexin No Prescriptions http://abuycialisb.com - cialis Propecia Low Sperm Count Hair Loss canadian cialis Dangers Of Zithromax