ДЭЛХИЙ

Дуучин, жүжигчин, загвар өмсөгч Жейн Биркин 76 насандаа таалал төгслөө

Биркин Лондонд төрсөн ч далаад оноос франц хэлээр дуулж олны танил болсон англи-франц гаралтай бөгөөд ая зохиогч Серж Гейнсбургтэй хувийн болон ажил хэргийн харилцаатай байснаараа алдаршиж, хамтдаа "Je T'aime...moi non plus" гэх дууг бичсэн билээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Биркинийг "Франц бэлгэ тэмдэг", " бидэнд хэзээ ч мартагдахааргүй хөг аялгуу, дүр дүрслэлийг өвлүүлэн үлдээсэн  уран бүтээлч" гэж тодорхойлсон удаатай.

Биркин, Гейнсбург нар хамтдаа 12 жилийг туулсны эцэст салсан ч найзууд хэвээр үлдсэн юм.  Хосууд 18 насны зөрүүтэй бөгөөд Гейнсбург салсныхаа дараа ч түүнд зориулж дуу бичсээр байжээ. Тэд охинтой бөгөөд өдгөө Шарлотт Гейнсбург жүжигчин, дуучин гэдгээрээ олонд танигдсан.

Тэдний харилцаа “ээдрээтэй” байсан нь Биркиний 2020 онд бичсэн өдрийн тэмдэглэлээс нь илт мэдэгддэг. Тэрхүү өдрийн тэмдэглэлд хосуудын дундах үл ойлголцол,хүчирхийлэл, мөн Гейнсбургийн архинд донтсон тухай цухуйлгасан байсан юм.

1981 онд хосууд салж, Биркин жүжигчний болон дуучны карериа үргэлжлүүлэн 1983 онд Baby Alone in Babylone, 1990 онд Amour des Feintes гэх цомгуудаа тус тус гаргасан.

Тэрээр мөн загвар өмсөгч байсан бөгөөд 1984 онд Францын Hermès брэндийн “Биркин” гар цүнхийг нийтэд таниулж, загварын чиг хандлагыг тодорхойлогч байснаараа алдартай.

Биркин "Blow Up"(1966), "Death on the Nile" (1978), "Evil Under the Sun" (1982) зэрэг кинонуудад тоглож байснаар нь бид мэднэ. Мөн 2002 онд "Арабеск", 2009 онд "Jane at the Palace" гэх өөрийн бичсэн цомгуудаа гаргажээ.

1990-ээд оны сүүлээр Жейн Биркин цусны хорт хавдраар эмчлүүлж байсан бөгөөд 2021 онд цус харваж, төлөвлөгөөнүүдээ цуцалж байжээ.

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button