Өмнөд Солонгост үерийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 39-т хүрлээ

Өмнөд Солонгост их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, нас барсан хүмүүсийн тоо 39-т хүрсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл даваа гарагт (2023.07.17) мэдэгдэл хийхдээ эрх баригчдыг гамшгийн үед авах арга хэмжээний протоколыг дагаж мөрдөөгүй гэж буруутгажээ.
Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн борооны улирал Өмнөд Солонгосын төв болон өмнөд хэсгүүдэд үер буухад хүргэж олон газарт хөрсний гулгалт үүссэн байна. Өнгөрсөн жил Сөүл хотод сүүлийн 115 жил байгаагүй хүчтэй аадар бороо орж, Ганнам дүүрэг үерт автсаны улмаас 14 хүн амиа алдан метроны зам, хонгилуудад их хэмжээний ус тогтсон гамшиг тохиолдсон.
Тус гамшгийн дараа Өмнөд Солонгосын засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын гамшгийн эсрэг илүү сайн бэлтгэлтээ байхаа амласан юм. Гэвч энэ жилийн үерээс болж 39 хүн нас барж, 9 хүн ор сураггүй алга болон 34 хүн бэртсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.