Улс төрийн мэдээ

Жил хагасын дотор шинэ цэнгэлдэх, музейтэй болоход Хэнтий 4.6 тэрбум зарцуулжээ

Хэнтий аймаг 100 жилийн ойгоороо цоо шинэ цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулж, наадмаа тэмдэглэлээ.

Орон нутгийн хөгжих нь манайд амин чухал асуудал. Харин аймаг, аймгийн хөгжил ялгаатай яваар ирсэн нь олон нийтээс шүүмжлэл хүлээдэг.

Мөн аймаг бүрд өөрсдийн гэсэн орлого төвлөрүүлэх онцлог суурь бий. Өмнөговь аймагт л гэхэд “Оюу толгой”, “Эрдэнэс тавантолгой”-н уурхай ажиллаж буй учраас хөгжлөөр илт давуу явдаг. Харин Хэнтий аймагт өөр нэг “давуу тал” байдаг нь төрийн өндөр албан тушаалтнуудын нутаг.

Ялангуяа өнөө цагийн засаглалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутаг Хэнтий. “Хэнтийнх бол чи улстөрд амжилт олно” гэдэг жаргон хүртэл бий болсон.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ердөө жил хагасын дотор барьж, ашиглалтад оруулжээ.

Орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөг гаргаж, “Хангай илч дулаан” ХХК-иар гүйцэтгүүлсэн байна. 3200 хүний суудалтай, 600 орчим автомашины зогсоолтой, боловсон нойл, эко нойл, ногоон байгууламж, дугуйн зам, гүйлтийн зам, явган хүний зам, хөл бөмбөгийн талбай, сагсны талбайтай аж.

Мөн 2021 онд Хэнтий аймаг улсын төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ музейтэй болсон. Нэг жил  долоон сарын дотор баригдсан. Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласантай холбогдуулан, ийм хэмжээний төсвийг музейд хуваарилсан байдаг.

2023 оны улсын төсвийг харах юм бол, хэнтий аймагт 25 тэрбум төгрөг хуваарилсан. Энэ нь 21 аймгаас хоёрт бичигдэж байгаа юм. Өнөө жил Хөвсгөл 26 тэрбумын хөрөнгө оруулалтаар нэгдүгээрт бичигджээ. Харин 2022 онд 11 тэрбум (наймдугаарт бичигдсэн), 2021 онд 13 тэрбум (зургадугаарт бичигдсэн) төгрөг хуваарилсан байна.

Үүнээс харахад өмнөх жилүүдэд Хэнтийд илт давуу төсөв хуваарилсан онцлог бол харагдахгүй байна.

Гэхдээ бүтээн байгуулалт нь жил хагасын дотор амжилттай дуусдаг жишиг орон нутагт тун маруухан. Иймд сүүлийн хоёр жилийн дотор шинэ цэнгэлдэх хүрээлэн, шинэ музейтэй болсон Хэнтий аймагт ажлыг яс тас зохион байгуулж, нэр нүүрээ бодох хандлага байна гэж харж болохоор.

“Андлалын хөшөө” маргаан дагуулсан нь том сургамж. “Тэнгэр андгай цогцолбор” болгон шинэчилж барьснаас хойш Хэнтий аймагт улстөрчид нэрээ бодож, төсвийн мөнгийг үргүй, хариуцлагагүй зарахаас зайлсхийцгээх болсон шинжтэй.

Энэ бол хариуцлагатай байя гэвэл байж болдгийн л жишээ. Ижил хэмжээний төсөв тавиулсан бусад аймгууд ч ингэж ажиллаж болно. Ирэх жилүүдэд бид хэн ажилсаг, хэн хариуцлагатай байж чадна, тэдний амжилтыг харлуулах биш үлгэр дуурайл авах шаардлагатай болж байгаа болов уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүрээ улаадацгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамайг хэн гэдгийг олоход маш амархан болсон шүү.Үгээ бод.Шүүмжлэх зүйлээ л тодорхой бич чөлөөтэй,Харин энэ бичсэн чинь зүхэл бна.Монгол хүн биш юм шиг.

Халзан дарга
Халзан дарга
Reply to  Зочин

Данхан толгойтын бөгс долоогч чаддаг юм бол олоорой чи муу.

Зочин
Зочин

Албан тушаал ашигласан

Халзан дарга
Халзан дарга

Жалга довны үзэлтэй улс хэзээ ч хөгжихгүй тэр тусмаа данхан толгойт байхад бүүр ч хагжихгүй

Haliun
Haliun

УЛААНБААТАР таа байхгүй цэнгэлдэхтэй болжээ төрийн өндөрлөгүүд ч агуу юмаа өөрсдийнхөө аймагт хөрөнгийг харамгүй заржээ яахавээ нэг ч гэсэн аймаг хөгжиж бвал болоо доо гэхээс

Зочин
Зочин

Бусад аймаг уурхайн баялагаасаа орон нутгаа хөгжүүлдэг.Харин хэнтий нутагт нэг онцлог бий . ТЭР НЬ ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГИЙН 2 НЬ ТУС ХЭНТИЙ АЙМГИЙНХ УЧИР ТӨСВИЙН МӨНГИЙГ ИХЭЭР ТӨЛӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ гэжээ.Сансармаа голоор нь шулуун шудрага үнэнийг хэлсэн байна. Дараа дараачийн ерөнхий сайдууд , төрийн өндөрлөгүүдэд халдварлачих бий дээ.Буруу төсөв хийснээр нэг аймаг хөгжихгүй бас монгол орон минь буруу замаар хөгжихгүй нь тодорхои

Зочин
Зочин

Зорилгогүй дэмий олон хөшөө дурсгал хийж байснаас эзэн Чингисийн нутгаа хөгжүүлэх аялал жуулчлал хөгжүүлэхийг дэмжиж байна, ер нь нэг жишиг болохуйц бүтээн байгуулалтыг хийж үлгэрлэх цаг болсон, инженерийн бүтээн байгуулалтыг дэмжиж хөгжицгөөе

Зочин
Зочин

Чингис хааны өлгий нутагт гадаад дотоодын жуулчид олноор зочлох тул бүтээн байгуулалтууд хийх нь маш зөв

Зочин
Зочин

төвөө жаахан тохижуулмаар, цэвэрлэгээ хиймээр л байсан.

Enkh
Enkh

Одоо байтлаа Эзэн Чингисийнхээ өлгий нутгийг хөгжүүлэх нь буруу хэмээн зүхэж байгаа хүн байдаг аа

Эрдэнэ
Эрдэнэ

Данх, Хулхи хоёр ичээсэй

Холбоотой мэдээ

Back to top button