Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Хятад иргэдийг орогнуулсан зочид буудлууд тусгай зөвшөөрөлгүй, татан буугдсан байжээ

-ЗОЧИД БУУДЛУУДААС ХЯТАД ИРГЭДИЙГ БАРИВЧЛАХ, ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖИЛНЭ-

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас БНХАУ-ын 750 гаруй иргэнийг “Амар” , “Кентавр ” , “Юнион ”, “Ориентал” зэрэг зочид буудлаас аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан билээ. Тэднийг удирдан зохион байгуулж байсан гэх этгээдүүдийг мөн Шангри-Ла зочид буудлаас баривчилсан тухай албаныхан мэдээллэсэн.

Эдгээр зочид буудлуудад байрлаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын иргэдийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10 мянган гар утасны дугаарыг хураасан байдаг. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр бол эдгээр иргэдийг цахим гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх. Тэгвэл ийм олон тооны хятад /гадны/ иргэдийг орогнуулж байсан зочид буудлууд олны анхаарлыг татаад байгаа юм. Зохион байгуулалтайгаар байршуулсан байж болзошгүй буудлуудын эзэд хэн байв гэдэг асуудал ч сөхөгдөж буй.

“Амар”, “Ориентал”, “Кентавр” зэрэг газрууд нь зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “Union building” нь оффис түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Нийслэлд зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар олгодог.  Дээрх гурван буудлын тусгай зөвшөөрлийн асуудлаар НАЖГ-ын хэлтсийн дарга Д.Ганболд “Амар гэх буудлаас бусад буудал нь тусгай зөвшөөрөлгүй байсан. Ориентал нь зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан. Кентавр нь НАЖГ-аас зөвшөөрөл аваагүй байсан. Учир нь НАЖГ-аас зочид буудалд тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд жилд хичнээн гадаадын иргэн буудалдаг тоон мэдээллийг нэгтгэн гаргадаг” хэмээх тайлбарыг хийсэн.

Иймд бид хятадын иргэдийг олноор нь орогнуулж байсан зочид буудлуудын талаар мэдээлэл цуглуулан хүргэж байна.

-“АМАР” ЗОЧИД БУУДАЛ “НОЁН КАПИТАЛ” ХХК-НД ХАРЬЯАЛАГДДАГ-

НАЖГ-аас зочид буудлын зөвшөөрөл авсан гэгдэх “АМАР” буудал нь Баянзүрх дүүргийн нутаг зүүн дөрвөн замаас офицер хүрэх замд кино үйлдвэрийн автобусны буудлын чанх урд зам дагуу байрладаг, 12 давхар бүхий саарал, шилэн барилга. Тус буудал нь нийт 99 өрөөтэй ба кофе шоп, хятад хоолны ресторан, паб, караоке, саун массаж, үсчин гоо сайхан  зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулахаас гадна Хятадын виз мэдүүлэх төв ч ажиллуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй гэгдэж буй тус буудлаас хамгийн олон буюу 200 орчим хятад иргэнийг баривчилсан байдаг. Одоогоор цагдаагийн байгууллага орох, гарах хөл хөдөлгөөнийг нь хорьсон байдалтай байгаа юм.

Бидэнд олдсон мэдээллээр “Амар” зочид буудал нь “Ноён капитал” ХХК-нд харъяалагддаг бөгөөд захирлаар нь О.Намжимбаатар ажилладаг байна. “Ноён капитал” ХХК-ийг улсын бүртгэлээс хайж үзэхэд “2012 оны дөрөвдүгээр сард компанийн үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчид нь Оюунбилэгийн Намжимбаатар, Аварзэдийн Амаржаргал нарын нэр бүргэгджээ. Тус компани нь аялал жуулчлал, алжаал тайлах төв, кофе шоп, ресторан, зочид буудал, баар, бялдаржуулах төв зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” хэмээн бүртгүүлжээ.

-“КЕНТАВР” ЗОЧИД БУУДАЛ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ Ч, 2019 ОНД ГУРВАН ОДТОЙ БОЛЖЭЭ-

“КЕНТАВР” Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг Модны 2-ын дунд замд “Мандах наран” төвийн урд байрлах гурван давхар хүрэн барилга юм. Тус зочид буудал НАЖГ-аас зөвшөөрөл аваагүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй байжээ. 19001950 мэдээллийн төвд “Кентавр” биш “Центавр” гэх нэрээр зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлсэн байна. Гэвч тус буудал нь 2001 Оноос “Кентавр” нэрээр зочид буудал байгуулж, аялал жуулчлал болон үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг аж. 2019 онд өргөтгөл хийгдэж 3 Одтой стандартаар нийт 50 өрөөнд үйлчилгээ явуулж эхэлж. Тус буудлыг ч цагдаагийн байгууллага хяналтандаа аваад байгаа.

-“ОРИЕНТАЛ” ХЯТАД ЭЗЭНТЭЙ ЗОЧИД БУУДАЛ ТАТАН БУУГДЖЭЭ-

“ОРИЕНТАЛ” нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” захын хажууд байрлах замын урд зургаан давхар шилэн барилга юм. Тус зочид буудал нь татан буугдсан. Анх зочид буудлын үйл ажиллагааны чиглэлээр НАЖГ-аас зөвшөөрөл авч байсан бөгөөд улмаар татан буугдаж, зочид буудал байсан обьект үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн одоогоор бусдад түрээслүүлэх болсон.

“Ориентал” зочид буудал өмнө нь “Зон тон” ХХК-ийн харьяа хятад эзэдтэй саун, дэн буудал ажиллуулдаг компани байжээ. Тус зочид буудлын эзэн Ху Фан гэдэг аж. Тэрбээр Хятад Улсын иргэн бөгөөд эхнэр нь ч бас БНХАУ-ын иргэн юм байна. Мөн Хятад Улсын өөр нэг иргэн Лин гэгчтэй хамтарч ажилладаг байсан бололтой. Улмаар өнгөрсөн наймдугаар сард зочид буудлаа худалдсанаар ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тодорхойгүй болжээ. Өнгөрөгч есдүгээр сарын 25-нд 19001950 дугаараас зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг бүртгэлээ хасуулжээ.  

Харин улсын бүртгэлээс “Зон тон” гэх компанийг хайж үзэхэд “Тус компани 2013 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд эздээр нь Fang Xingsheng /Фан Шингшенг/, Lei Lin /Лей Лин/ гэх нэрс бүртгэлтэй байгаа юм. Аялал жуулчлал, ресторан, фитнесс, саун массаж, зочид буудал, копе шоф, үсчин, гадаад худалдаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг” гэж бүртгүүлжээ.

-МОНГОЛ ЭЗЭНТЭЙ “СЕКРЕТ ГАРДЕН” ЗОЧИД БУУДАЛД Ч ХЯТАД ИРГЭД ОРОГНОЖ БАЙЖЭЭ-

“ЮНИОН бюлдинг” нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар буян компаний яг урд талд “S outlet” дэлгүүрийн баруун талд байрладаг. Оффис, үйлчилгээний талбай түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 17 давхар оффис цогцолбор гэдгээр нь иргэд андахгүй. Энэхүү цогцолборт хэвлэл, барилга, бизнес, холбоо, худалдаа гээд салбар бүрийн олон компани үйл ажиллагаа явуулдаг.

Тус барилгын “С блок”-ийн зургаа, долдугаар давхрыг хэсэг бүлэг хятад иргэд түрээсэлж ажиллагаа явуулж байжээ. Тэнд орогнож байсан иргэд нэгдүгээр давхарт байрлах “Suntime” ресторанаас өөр газарт хооллодоггүй аж. Дээрх бүх зочид буудал нь дотроо хятад ресторантай бөгөөд буудалласан иргэд нь гадагшаа гаралгүй тэндээ хооллож ундлан, амьдарцгаадаг байжээ.

“СЕКРЕТ ГАРДЕН” Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр 47 дугаар сургуулийн урд байрладаг. Дээрх дөрвөн зочид буудалд баривчилгаа явуулсны дараа эл зочид буудлаас ч мөн хэсэг хятад иргэдийг баривчилжээ. 9911-тэй монгол иргэн тус буудлыг ажиллуулдаг. Тус буудалд өнгөрөгч зунаас хойш хоёроос гурав, дөрвөөс тав гэх мэт тооны хятад иргэд хэсэг бүлгээрээ ирж орогнох болжээ.

-ЗОЧИД БУУДЛУУД ҮГСЭН ТОХИРОЛЦОЖ БАЙРШУУЛСАН БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Цаашид хичнээн ч зочид буудалд орогнож үүрлэсэн байх магадлалтай бөгөөд, олж илрүүлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан аж.

Мөрдөгдөж буй хуульд зааснаар дээрх зочид буудлууд Хятад иргэд гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдлыг мэдсэнээр үгсэн тохиролцож, байрлуулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Харин зочид буудлууд Хятад иргэдтэй үгсэн тохиролцож байрлуулаагүй бол мөнгөн торгууль төлөөд л өнгөрнө. Учир нь зочид буудалд хариуцлага тооцох хуулийн орчин хэтэрхий сул бөгөөд Нийслэлийн аялал жуулчлалын газраас тэдэнд зөвшөөрөл олгодог билээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 1, 2019 10:14

УБ хотын бүх хашааг нураа гэж Хотын дарга дуркд хэлээрэй

Б.зочин
Б.зочин
11 сар 1, 2019 11:46

Mash zuv.Barivchlah,ilruuleh uil ajillagaagaa urgeljluulj huulitai uls gedgee haruulah tsag bolson.Shudarga yos togtoogch bukh Mongolchuuddaa amjilt husiye

ХАСХТӨАНСОЬ
ХАСХТӨАНСОЬ
11 сар 1, 2019 14:26

ЭНЭ ХЯТАДУУД ИНГЭЖ БАРИГДААГҮИ БОЛ ЭНЭ БУУДЛУУД ХЭДИИ ХҮРТЭЛ ХУУЛЬ ЗӨРЧИН ЗӨВШӨӨРӨЛГҮИ АЖИЛЛАХ БАИСАН БЭ

Иргэн
Иргэн
11 сар 1, 2019 14:32

120 мянгатын Зүчи зочид бууд�##�аа Ш�##�гаач дүүрэн Пиг Хятад

LesOrdiff
LesOrdiff
1 сар 27, 2020 23:00

Cialis Lo Venden Sin Receta [url=http://apcialisle.com]Cialis[/url] Amoxicillin Liquid No Prescription canadian pharmacy cialis Propecia Resulta

StevSlarie
StevSlarie
1 сар 30, 2020 20:15

Cialis Soft Tabs De [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Secure Dutasteride In Internet Best Website Price On Line Buy Cialis Buy Over The Counter Prednisone Pills

LesOrdiff
LesOrdiff
2 сар 7, 2020 12:30

Where Can I Buy Propecia Yahoo http://abuycialisb.com - Cialis Viagra Tabletten Frau Cialis Viagra Plus Online

Холбоотой мэдээ

Back to top button