Нийгмийн

Үйл явдал: Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.

10.00 цагт: НҮБХХ-ийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", ЕХ-ны "Монголд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн санхүүжилттэй ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрөөр элсэн суралцагсдад зориулсан тэтгэлэг олгох ёслол ШУТИС-ийн 8-р байранд болно. 

11.00 цагт: Монголын гимнастикийн холбооноос Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Спортын төв ордонд мэдээлнэ. Утас: 99231058

11.30 цагт: Италийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс Италид болох хүүхдийн хөл бөмбөгийн баярт оролцох шилдэг 3-5 хүүхдийг 15 дугаар хорооллын хөл бөмбөгийн талбайд шалгаруулна. Утас: 88093091

12.00 цагт: Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна. 

16.00 цагт: МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгууль дөхсөн блхоор эргэж харж магадгүй л юм гэхдээ бас л чихэр долоолгоод өнгөрөх байхлдаа дандаа л ингэдэг итгэл алдарсан

Д.Цогбаяр
Д.Цогбаяр

Зөв шүү. Тэтгэврийн нэмэгдэл нь ажтлласан жил төлсөн НДШ-н хэмжээнээс хамаарах хоёрхон нөхцөлтэй. Тэгтэл ажтллаагүй байж 10 нэиүүлсэн, сайн дураараа 5 жил НДШ өндөр төлсөн хүмүүсийх 35 жтл ажилласан тухайн үедээ НДШ мөш өндөр төлж байсан хүиүүсийхээс 2-3 дахин их нэмэгдсэн. Энэ шударга уу.

Холбоотой мэдээ

Back to top button