Нийгэм мэдээ

Хаягдал тосоо траншей руу асгасан компанийн шинжилгээнд дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т өгчээ

Улаанбаатар аравдугаар сарын 12-ны үүрээр үнэртэж эхэлсэн “газ” мэт үнэрийн буруутныг бүтэн өдөржин хайсаар олсон.

Тодруулбал, Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компани үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг аравдугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд бохир соруулах зориулалт бүхий автомашинаар зөөвөрлөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах бохирын шугамын худаг руу асгасан нь тогтоогдсон билээ.

Тус компани 2022 оноос эхлэн уг газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн үнэрний асуудал нь тэр үеэс эхэлсэн. Холбогдох газруудаас удаа дараа иргэдийн гомдлоор очиж ажиллаж байсан. Ингэхдээ зөвшөөрөлгүйг нь илрүүлж, үйл ажиллагааг нь хориглох, эд зүйлсийг нь хураах хүртэл арга хэмжээ авч байсан гэдэг. Гэвч тэд нүүлээ, нүүх гэж байна, засвар хийж байна, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдлоо гэх мэт шалтаг шалтгаан тоочсоор өнөөг хүрчээ. Дата сангаас шүүж харахад “Эко стандарт петролиум” хаягдал тосыг дахин боловсруулах зөвшөөрлөө бохирын цооног руу хаягдлаа хийхээс ердөө 10 хоногийн өмнө авсан байдаг.

Яг одоогоор тус компанид Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэс дээр хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн шинжилгээний дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт ханджээ. Химийн шинжилгээ ойролцоогоор ажлын 10 хоног гардаг. Ингэхдээ тухайн шинжилгээний төрлөөс хамаардаг байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button