Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохоор иргэд түр хороо байгууллаа
Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Манай улсын хувьд 110 мянган өрх ипотекийн зээлтэй. Тэдний зарим нь 8 хувийн хүүтэй зээлээ төлж байхад зарим нь 6 хувиар зээлээ төлдөг.
Өөрөөр хэлбэл нийт зээлдэгчдийн 64,200 нь 8 хувиар төлж байгаа нь шударга бус байдлыг бий болгож байна. Тиймээс иргэд өөрсдөө нэгдэж ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хороо байгуулсан.
Энэ 2 хувь нь бага юм шиг харагдаж байгаа боловч урт хугацаандаа хүний амьдралд ихээхэн нэмэр болох хэмжээний мөнгөн дүн. Зээлийн илүү төлөлт 2 хувийг нөхөж авах гээгүй. Харин илүү төлөлтөө хүүхдийнхээ боловсрол бусад хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахыг хүсэж байна.
Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос 100 мянган хүний гарын үсгийг D parlament дээр цуглуулахыг хүсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 18 мянган иргэн саналаа өгчээ.
Тэд энэ тоог 15 хоногийн хугацаанд энэ тоог 100 мянгад хүргэж, ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлаа шийдүүлэх зорилготой. Учир нь тэдний ард 200 мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.