Ш.Оюумаа: Автобусны чиглэлийн өөрчлөлтийг иргэдийн дамжин суух дата мэдээлэлд үндэслэж хийсэн

Нийтийн тээврийн чиглэлийг шинэчилсэнтэй холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаатай ярилцлаа.
-Яагаад нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх болсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт сүүлийн 10-20 жилд шинэчлэл огт хийгээгүй. Хотын газар зүйн онцлог нь хэвтээ байршилтай, хөндлөн замтай. Тиймээс замынхаа газар зүйн онцлогт тохируулаад хотын захаас ирсэн бүх чиглэл хотын төв рүү ордог зохион байгуулалттай байсан. Олон жил энэ буруу зохион байгуулалт үргэлжиллээ. Тиймээс үүнийг шинэчилж хотын төвд бүгд орж ирдэг байдлыг халж, нийтийн тээврийн давхцалыг арилгах шаардлага тулгараад байв.
Хотын нэг талаас нөгөө тал хүртэл нэг автобус түгжрээд явахаар захын буудал дээр зорчигчид хүлээх асуудал үүсдэг. Учир нь төв рүү орсон автобус түгжрэлээс гарч ирж чаддаггүй. Үүнээс болж автобусны ирэх хугацаа хоорондоо холддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд захад хүлээгээд байгаа иргэдийг төв зам руу хурдан нийлүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Ингэхийн тулд хоёр талаас орж ирэх богино эргэлт шаардлагатай гэж үзсэн. Энэ богино эргэлт гэж нэрлээд буй тээвэр нь төв зам руу түгээлт хийж байна гэж ойлгож болно. Түгээлт хийж буй богино эргэлтүүдээ төв замын түгжрэл рүү оруулахгүй. Хоёр захад нь л богино эргүүлнэ. Түгээлтээр ирсэн иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд төвийн гол магистралын тээврийн хэрэгслийн тоог нэмж байгаа. Ингэхгүй бол Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөө гэх томоохон гудамж замуудаар бүх чиглэлийн автобус явж, чиглэлийн давхцал үүсгэн хөдөлгөөний нягтралыг ихэсгэдэг. Хөдөлгөөний нягтрал нэмэгдэхээр хотын захад хүлээлэг үүсчихдэг. Энэ асуудлыг л бид багасгах үүднээс энэ төлөвлөлтийг хийсэн.
-Үүнийг ямар суурь судалгаанд үндэслэн, хэрхэн хийсэн бэ?
-Судалгааг Улаанбаатар хотын нийт зорчигчдоос цугларсан дата мэдээлэлд үндэслэсэн. Иргэд зорчих картаа дарахад дата мэдээлэл цугларч байдаг. Үүнээс иргэдийн хамгийн их дамжин сууж буй цэгүүдийг тодорхойлсон. Бидэнд гадаад улсуудад байдаг шиг судалгааны олон зуун хүнээс авдаг технологийн дэвшил нь байхгүй. Бид Улаанбаатар смарт карт компанийн цугларсан дата мэдээлэлд үндэслэж ерөнхий төлөвлөлтийг хийсэн.
Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн давхцалыг арилгаад үзье гэж бодсон. Давхцалаа арилгачихвал иргэд автобусанд суух сонирхол нэмэгдэж эхэлдэг юм байна гэдгийг олон улсын жишгээс ойлгосон юм.
-Олон улсад нийтийн тээврийг ямар байдлаар зохицуулсан байдаг юм бэ?
-Бидний хийж буй энэ шинэчлэл олон улс дахь хамгийн ухаалаг шийдэл гэж явдаг. Ганцхан дутуу юм нь тойрог замын уулзвар байхгүй. Дандаа дөрвөн замын огтлолцолтой учраас нийтийн тээврийнхээ чиглэлийг олон улсын жишгээр саадгүй зогсоохгүй явуулах боломжгүй байдлаараа зөрж байгаа. Бид дөрвөн замын уулзвартай учраас гэрлэн дохион дээр их зогсоод байгаа.
-Бид алдсан гэвэл олон нийтэд мэдээлэл түгээхдээ л алдсан-

-Тойрог замыг байгуулбал богино эргэлтүүд саадгүй эргээд явах юм байна. Тойрог зам байгуулах боломжтой юу?
-Улаанбаатар хотын төв рүү байшин барилгууд шавчихсан. Ямар нэгэн тойрог замын уулзвар хийе гэхээр иргэд газраа чөлөөлж өгдөггүй. Тойрог замыг хийхэд талбай их шаардана. Манайхан газраа чөлөөлөөд өгчихвөл энэ нь боломжтой. Тойрог замгүй учраас дөрвөн замын огтлолцол дээр автобуснууд гэрлэн дохион дээр зогсоод байгаа. Тэгээд түгжрэлд орчихоор арын автобус нь гэрэл дохион дээр гүйцээд ирдэг.
-Богино эргэлтийн зохицуулалтыг хэр хугацаанд боловсруулж хийсэн бэ?
-Сүүлийн хоёр жил эрчимтэй хийсэн.
-Энэ шинэчлэлийн ажилд хэчнээн төгрөг зарцуулагдсан бэ?
-Энд ямар ч хөрөнгө мөнгө цохогдоогүй. Бид өнөөдрийн үйл ажиллагаа явуулж буй чиг үүргийнхээ хүрээнд илүү идэвх санаачилга гаргаж ажилласан нь энэ. Бид энэ ажилд ямар нэгэн байдлаар төсөв огт цохуулаагүй. Өнөөдөр Улаанбаатар хотын сүлжээ төлөвлөлт, нийтийн тээврийн газар хүний нөөцийн хомсдолтой байгаа.
-Зарим иргэн буруу зохицуулалт хийчихлээ гэж буруутгаж байна. Та бүхэнд энэ ажлын хаа нэгтээ нь алдаа гаргасан мэт санагдаж байна уу?
-Иргэддээ сурталчлан таниулахдаа дулимаг ажиллаа гэж бодож байна. Бидэнд цаг хугацаа шахуу, хомс байлаа. Сурагчдын амралт дугаарын хязгаарлалт, хөдөлгөөний эрчим сийрэг үед хэрэгжүүлье гэдэг шийдвэр гарсан учраас мэдээлэл хүргэхдээ бид дутаалаа гэж харж байна.
-Урь орохоор эхлүүлэх гэж байсан. Гэнэт эхлүүлэх шийдвэр гарчихсан-

-Дугаарын хязгаарлалтыг оны өмнө шийдсэн шүү дээ. Энэ шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Оны өмнө Засаг дарга дугаарын хязгаарлалтыг зарласан. Тэр үеэр гарсан шийдвэр юм. Хязгаарлалтын үеийг тааруулж хийхийг үүрэгдсэн. Бид бол урин дулаан цагт сурагчдын амралтыг тааруулж үе шаттайгаар хөдөлгөөний эрчим саарахад хийхээр төлөвлөж байсан. Зөв тогтолцоо учраас цаг хугацаа зөв ч бай буруу ч бай хийхийг хүссэн. Иргэд маршрутыг ойлгоод ирэхээрээ биднийг дэмжих байх гэж итгэж байгаа. Учир нь яах аргагүй л зөв тогтолцоо, цаг хугацааг хэмнэх олон улсад үнэлэгдчихсэн шийдэл шүү дээ.
-Багаа хэрхэн сонгон шалгаруулсан бэ, хувийн хэвшил оролцсон уу?
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, ТЦА, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Манай нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч байгаа.
-Цахим орчинд “Мэргэжлийн хүмүүс оролцоогүй, Тээврийн цагдаагийн алба нийтийн тээврийн маршрутыг гаргасан юм байна” гэдэг агуулгаар ихээхэн шүүмжлэл өрнөлөө...?
-Дээрх байгууллагуудтай хамтарсан гэхээс илүү бидний төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж байгаа гэх нь зүй. ТЦА, Замын хөдөлгөөний удирдлагын төв бидэнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх, автобусыг тус эгнээгээр түргэн шуурхай хуваарийн дагуу явуулах зэрэгт дэмжлэгтэй байгаа. Яг хамтарч хийсэн ажил бус дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Учир нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос гарсан зөвлөмжийн дагуу нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч манай үйл ажиллагааг дэмжиж байгаа.
-Хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 11-11 төвд иргэдийн санал хүсэлт гомдлыг хүлээн авна гэж байсан. Иргэдийн саналын хэрхэн тусгах вэ?
-Дамжих зогсоол нь холдоод дунд нь алхах зэрэг асуудал гараад байгааг санал хүсэлтээр бидэнд хэлж байна. Энэ мэтээр бидний ажилд дэмжлэг үзүүлбэл хүлээн авч, дамжин суух нөхцөлийг нь арай ойртуулах зэргийн арга авахаар төлөвлөж байгаа.
Долоон буудлаас Баянбүрдийн тойрог руу орж ирэхэд нь богино эргүүлье гэхээр Баянбүрдийн тойрог орчимд автобусны зогсоол байхгүй байгаа юм. Хамгийн эхний зогсоол Цагаан байрны зогсоол таарч байгаа юм. Гэтэл Цагаан байр-Баянбүрд хооронд 850 метрийн зай бий. Үүнийг холбох боломжгүй учраас 32-ын тойрог Өлзий төвөөр гаргаад буцааж байна. Бид хамгийн гол нь дамжин суух автобус хангалттай биш учраас энэ төлөвлөлтийг хийхэд бага сага хүндрэл байгаа. Энэ үүднээс НЗДТГ, НЗХГ талбайн урд талын төлбөртэй авто зогсоолыг чөлөөлж өгч байна.
-Одоо дутуу үлдсэн ямар ажил бий вэ?
-Төлбөрийн системийн шинэчлэлийн ажил үлдсэн. Энэ улиралд багтаахын тулд нийтийн тээврийн үнэ ханшийг шинэчлэн тогтоох ажлыг ИТХ-аар оруулна. Хотын даргын танилцуулсан автобусны төлбөрийг 1000 төгрөг болгож, дөрвөн удаа дамжих боломжийг албан ёсны шийдвэр болгож гаргуулна гэсэн үг.
-Автобусны жолоочдод хэр мэдээлэл өгсөн бэ? Автобусаар үйлчлүүлж байгаа хүн бүр жолоочоос явах газраа асууж байгаа гэх мэдээлэл бий.
-Үйлчилгээ эрхэлж байгаа ААН-ээр нь дамжуулж мэдээллийг хангалттай өгсөн. Гэхдээ жолоочид маань өөрсдөө маш их стресстэй, олон цагаар ажилладаг учраас иргэдэд мэдээлэл өгөх үүргийг хүлээгээгүй. Зарим жолоочид маань нийтийн тээврийн шинэчилсэн маршрутыг дэмжиж мэдээллийг сайн дураараа түгээж байгаа. Гэхдээ хүн бүр хоорондоо харилцан адилгүй учраас тухайн цаг минутад ямар байдалтай байгаагаасаа хамаарч иргэдэд тайлбарлах зэрэгт цааргалах тохиолдол ч бий. Мэдээллийн ажилтан шиг байх боломжгүй. Жолоочийн хомсдолтой байгаа ийм үед иргэд жолоочдыг аль болох битгий стресстүүлээсэй гэж хүсэж байгаа. Яг үнэндээ ажиллах хүчин дутмаг байгаа учраас бид нөгөө талаас нь жолооч нараа аргадаж л ажиллуулж байна. Бид тэдний нийгмийн асуудлыг шийдэж, ачаалал, цалин хөлс зэрэгт нь анхаарч байгаа.
Мөн дамжин суулт ихсэхээр иргэд бэлэн мөнгө жолоочид өгөх нь багасчхаж байгаа. Энэ нь бэлэн мөнгө авч “дэмбээддэг” жолоочдыг эсэргүүцэхэд хүргэж байж мэднэ.
-Энэ шинэчлэлээ буцаа гэдэг байр суурийг зарим иргэн эсэргүүцэж, зарим нь дэмжиж байна. Хэрэв буцаавал?
-Буцааж болохгүй. Хэрвээ буцаавал эргээд л тэг зогсолт үүсдэг байдалдаа эргэлдэнэ. Нөгөө л захын суурьшлын бүсийн иргэд автобусны буудал дээрээ даарч хөрөөд хүлээнэ. Төвийн түгжрэлд иргэд гацаад, цаг хугацаагаа алддагаараа алдаад, нийтийн тээврийн салбарт шат ахих боломжийг нь хаасан явдал болно. Төвдөө түгжрээд байж болох ч гол нь захын суурьшлын иргэдийг төвдөө хурдан авч ирж, цагийн нь хэмнэх нь чухал байна.
Зөв мэдээллийг зөв түгээгээд, үнэхээр болохгүй байгаа асуудлаа засаад иргэддээ шинэчилсэн чиглэлээ хэвшүүлчих юм сан гэсэн бодолтой байгаа. Яг асуудал гараад байгаа бол бид засаад сайжруулаад явах болно.
-Чиглэл тодорхойлох үсгүүд өөрчлөгдсөн байна. Одоо байгаа үсгүүд ямар утга илэрхийлж байгаа вэ?
-Хуучин “Ч-1” гэх байдлаар дугаарладаг байсан. “Ч” үсгээрээ дугаарлая гэхээр шинэ хуучин нь ялгагдахаа болино. Шинээр нийтдээ дөрвөн үсэг гарган автобуснуудаа ялган тодорхойлж байна. Танилцуулбал, “М” гэдэг нь магистрал, “Ү” нь үндсэн чиглэл, “Х” нь хот орчмын чиглэл, “ДГ” нь дунд багтаамжийн чиглэлүүдийг тус тус нэрлэсэн.
-Зарим жолоочид хоёрхон буудал явж байна гээд бухимдлаа илэрхийлсэн байсан. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Шадивлан руу явах чиглэл халтиргаа ихтэй учраас доороо богино эргэж байгаа. Хоёр буудал газар богино эргүүллээ гээд ганц нэг жолооч бухимдаж байна. Энэ бол цэвэр жолоочийн хандлагын асуудал. Хуучин Шадивлангийн чиглэл нь 21 дүгээр хороолол ордог байсан. Тэгэхгүйгээр богино эргүүлж байгаа. Шаргаморьт, Шадивлан, Зунжингийн чиглэл бол өвөлдөө маш цөөн хүн суудаг зуслангийн чиглэл учраас хүн бага суух нь аргагүй. Зарим иргэд манай чиглэлд автобус явдаггүй байсан. Явдаг болсонд баярлаж байна гэх зэргээр талархал ирүүлж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд иргэдэд юуг зөвлөх вэ?
-Иргэд шинэчлэлийг тайвнаар хүлээж аваад, чиглэлүүдээ дор бүрнээ ойлгоод авчихвал олон хүмүүсийн урам зоригоор хотынхоо түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийг хөгжүүлэх асуудалд хувь нэмэр болно. Мөн Imap app-ыг утсандаа суулгаж аваад хэрэглэж хэвшээрэй гэж хэлье. Цаашлаад сурвалжлагчид мэдээлэлтэй байж, хэвлэлийн хурлаар эсэргүүцэл үзүүлэх бус эсэргүүцээд байгаа хүмүүст мэдээллийг нь зөв түгээгээд өгөөсэй, битгий бүтэхгүй тал руу нь дэвэргээсэй гэж хүсэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajlaa ogood z##lna uudaa
Энэ өлбийсөн авгай, төлгөн коммунист 2ыг төрийн �##�банаас �######�уул
Ажлаа өгөөд �######� нуу. Би Эрэлээс суугаад Баруун 4 замд буугаад 37-р чиглэлд суугаад 4 хороололд буудаг энэ чиглэлд шинэ автобусны чиглэл байхгүй л байсан шүү дээ. Ингэж худлаа ярихын оронд дуугүй байсан бол дээр шүү дээ
Irged bid oorsdoo bas sain sudlaad demjeed yavxan zov baixaa,Ene xumuus sain saixan bailgaxiin toloo ajilaj baigaa,dutuu, xutuugiin sanal xuseltei ogood zasaj bolox baixaa.amjilt xusii.
Unendee l yamarch amidralgui shiidver blaa
Харин ч та нар �##�даагүй ээээ их аятайхан өөрчлөлт байлаа. Харин иргэд маш з�##�хуу, худ�##�ч, хэрүүлч байна шүү яагаад автобусныхаа чиглэлийг олоод л утсан дээрээсээ хара�##� хэдэн минутын дараа хэзээ хаана ирэх нь ЬОВ ТОДОРХОЙ БАЙХАД ЯАГААД БУХИМДААД ХЭРҮҮЛ ҮҮСГЭЭД БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ. ХАРИН МАШ САЙХАН ӨӨРЧЛӨЛТ САНАГДСАААН ШИНЭ БҮХЭН ЗАЛХУУ ХАЙХРАМЖГҮЙ ХЭРҮҮЛЧ ХҮМҮҮСЭД ХЭЦҮҮ БАЙХ НЬ ГАЧЛАНТАЙ ЮМДАА
Юу яриад бнаа хуучнаараа байсан нь дээр ямар ч орчин нөхцөлдөө тохироогүй чиглэлээ хуучнаар нь явуулб�##� таарна чи. ... өөрөө хотын �##�ь дүүрэгт амьдардаг тэнэг вэ
Ирэхгүй бв�##� яах уу ккк
Нэг автобусанд суугаад 1 цагийн дотор зорисон газраа хүрдэг байсан бол одоо 2-3 автобус дамжаад, дамжин суухдаа 10-20 минут болоод 2 цаг гаруй болж байж, зарим газраа х�##�ьтарч унан байж явган �##�хан зорисон газраа очиж байна. Энэ тэгээд дэвшил мөн үү.
Bitgi solior neg hun neg gazar ochihdoo zaaval 3,4. damjij suuj bgaagui shuu ta nar sudalgaa hiigeechgui hachin yum zohiochood yugaa solioroood bgaan
4нүдээрээ бодит амьдр�##�ыг хар
Biee umuuruhguiee. Suuh chiglelee ollooch avtobus ni uneheer hureltsehgui bsan ni unen. Busaar zorchdog humuusiinhee nasnii angilal, buuj suuhad hundreltei yu, haanaas heden hun zorchdog tuvlurdug gd sudalgaa shal dutuu. Tgd iim huitend turshdag ni yaj bgaa. Tootsoogoo buruu hiisen buruu tuluvlusun ajil bolson ni unenshdee. Uuchilaarai bhgui baij bie umuurnuu.
Амьдр�##� мэдэхгүй учраас ингэж �##�ж байгаа юмаа
Yur n l hunee bodoogui n ilt bna l daa 30 hemiin huitend 74 huudas unshaad zogsoh n uuruu mulguu bodlogo l doo
Богино эргэлтийн автобусны чиглэл нь оновчгүй байна. Сжд�##�гаагаа сайн хийгээч. Хуучин зарим чиглэлийг өөрчлөхгүйгээр харин яьах автобусны тоог нь нэмбэл зөв болох байх ж: Нисэх- УБДС
Butelgui ajil bolohoor huurhiiduu dood shatnii alban tushaaltan gantsaaraa shiideed turshsan yum shig nuuree ulalzuulaad tailbar tavina. Jaahan Buteltei ajil bol darga nar ni uursduu hiisen yum shig bugd zogsood l reclamdaad poporch ugdug. Mongoliin aranshin gj
Дата гаар биш, биеэрээ, бодитоор явж үзэж, мэдэрч, ажлынхаа гүнд нь орж суд�##�! Хөгшин, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаар! Санаа нь зөв, арга зам нь буруу байна!
Хүн бүр уха�##�аг утас хэрэглэдэг билүү Хөгшид уха�##�аг утас байсан ч хэрэглэж мэдэхгүй гэх мэт олон асууд�##� байгаа Ард иргэдээсээ тасарсан бүх хүнийг өөрсөдтэйгээ адилтган жишиж болохгүй
Та нарыг наад Нямбаатар чинь б�##��##�сан байна. Наад нөхөр чинь хот мэдэхгүй, тэр дундаа нийтийн тээврийн “а” үгүй амьтан. Зүгээр л поп. Ямарч бэлгэл хангагдаагүй байхад ийм маршрутыг хүчээр тулгаж байдаг мөн ч хэцүү хүмүүс юм аа. Ядахнаа шинэ буудлуудаа байгуулахгүй яасан юм? Өө “энд бууд�##� �##�га, бууд�##�тай газарлуу явуулая гээд” өөр тийш маршрут зохиож болдог юм уу? Ямар онгоц биш. Нийтийн тээвэр ийм байдаг юм уу? Эцэст нь хэлхэд энэ түгжрэлийн эх үнэдэс нь хотыг ямарч хөгжилгүй болгож гацаасан “газрын наймаачидын” хийсэн ажил. Түнээс биш машины олон цөөн ямар ч хамаагүй. М. Энхболдын зарсан газрыг Нямбаатар чөлөөлж чадах уу? Чаддаг юм бол чөлөөлөөд тойрог зам, давхар замаа барь л даа. Түүний дараа наад асуудлаа ярь.
МАНгарууд төрөөс �######�аач ээ. Идэж, ууж , авилгадахаас өөр хийж чадах юм та нарт байдаг юм уу? Иймхэн асууд�##� шийдчих ухаан бүхэл бүтэн НАМ хэмээх хулгайчуудын сүрэгт байхгүй нь харагдлаа.
Одоо болтол �##�даагаа ч ойлгоогүй, хэлэх ч үг �##�га даа.
Уг нь их зөв чиглэл гаргасан шүү. .Даанч массаараа ойлгож сэтгэл зүй даанч байсангүй .Мөн сөрөг хүчний пи ар их хүчтэй байлаа.
Сөрөг хүчин гэхээсээ ард иргэд ихээр бухимдлаа. Анзаарч байгаа бол манай дээдэс дандаа гоомой шийдвэр гаргана, хэд хоноод буцна. Хөрсөндөө буусан ажил дутагд�##�тай байгаад байна.
Зөв ярьж байна иргэд дасаагүй болоод бухимдаад байгаа юм дасхаараа сайныг нь мэднэ суд�##�гаан дээр үндэслэж хийсэн ажилынхаа үр дүнг үзээрээ харлуулаад бахираад байгаа хар массыг бүү тоо тэд нар чинь гэгээлэг юмыг хархаа байсан харлуулж муулж байж тааша�##� авдаг гаж хүмүүс . Амжилт хүсье
Автобус чинь зам дээрээ эргэж багтахгүй байгааг яагаад ярихгүй байна. Өмнө явж байсан нэг чиглэлдээ тууш явж байсан чиглэл чинь амьдр�##� дээр батлагдаад 40 жил явчихсан Нямбаатар та 2ын дэргэд өөрсдөө автобусаар ажилдаа явдаг Дата дээр биш амьр�##� дээр суурилж судөлгаагаа хийдэг хүмүүс байсан . Ер нь чамд автобусны карт ч байдаггүй биз Ажилаа хийж чадаагүй учир уучл�##�т гуйгаад огцор бүсгүй минь
Суд�##�гаа амьдр�##� хоёр таарахгүй байгаагын чинь илрэл Хотын удирдлагууд юмаа мэдэхгүйн зовлон харуулж бна даа Бидний амьдр�##�ыг сайжруулж чадахгүй юма гэхэд бүү дордууллаачээ
Хаа сайгүй мэргэжлийн боловсон хүчин байхгүй дандаа улс төрчдийн хамаатан садан цүнх баригч нарын танил т�##�аар дүүрсний тод илрэл
Богино эргэлт зөв гэхдээ хаанаас эргүүлэх вэ гэдгээ буруу тооцсон. Бас тэр чигээр нь өөрчилнө гэдэг буруу
Тооцоо суд�##�гаагүй Ажилдаа хайхрамжгүй хандснаас болж Иргэдийг чирэгдүүлж, Өөрсөдийгөө ч олон түмэнд муухай харагдуулж Хөгөө чирэх юм дөө,
Хуцваа
PUBLIC TRANSPORT gej tus#aa barag shinjleh uhaan baidag yumaa,ene toocoog chin matematikiin erdemted hiideg ymdaa,mongold ene toocoog hiih olon matematikch baigaa,tuunees iim avgai ORHON BERS geh met surguuli togsson humuus hiij chadahgui dee kkkkkk
Өөрсдөө орон сууцанд суучихаад үр хүүхэд эцэг эхийгээ машинаар зөөдөг, хотын төвд ажилтай автобусанд хэзээ хамгийн сүүлд сууснаа мартсан хүмүүс зайнаас танданксудлахаас өөр яах вэ! Ядаж байхад Ням баатар нь хурд�##� гээд шахаад байдаг
Бараг 60-70 жил болсон үндсэн чиглэлүүдийг өөрчилж болохгүй. Хуучин дугаартай нь сэргээх ёстой. Тэр хэдээсээ цааш нь гэр хороолол руу туслах чиглэл гаргаж болно. Тэгэхгүй бол хүн болгон хашааныхаа үүднээс хүссэн газрынхаа урд очиж бууна гэж байхгүй. Улаанхуаран1, вокз�##�2, үйлдвэр3, зайсан7, яармаг8, телевиз9, сансар10, шархад13 гм
Тэнэгт
Дарга нар нь энэ мэт доодчуулаараа туг тахиад өнгөрнө дөө, хариуцлага гэж хаана ч байхгүй болж. Дэлгэц харж байгаад л зохиочихдог болжээ.
Ямар суд�##�гаагүй мэдлэггүй хүн хийсэн гэдэг нь харагдаж байна, �##�иваа зүйлийг шинэчлэхэд үндэс суурийг бүрэн өөрчилж хийхгүй ээ
Богино эргэлтээ нэмж, хуучин автобусаа нэмэх чинь л та нарын хийх шинэчилэл шүү дээ , ямар тэнэг юм ярьдаг юм автобус явдаггүй газар явдаг болоход хэн ч баярлана ш дээ ёстой Т1
арчаагүй оркуудыг �######�уулья!
Bolio . Shal xudlaa undeslelgui yum yarij bna. Ajlaa ogood oor ajil olj xiine uu dee
Онигоо
zugeer z##lj uz
Зөв ярьж байна аа! Бүү шантар! Хийсэн хүн �##�дах юм байлгүй яах вэ? Юу ч хийхгүй, өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй, бүх юм аяндаа сайн болох юм шиг эсвэл бусад хүн л хийж баых ёстой юм шиг сэтгэлгээнээсээ үхэр монголчууд с�##�ах ёстой!
Зөв ярьж байна! Дэмжих ёстой!
2 udur yvah avtobus bhgui alhaj daarsnaas bolson tulbur avmaar bn shu
Зунжингаас ядаж дүнжингарав явуулаач бас багшийн дээд рүү явуулдаг болгоочээ судлаач гуай
Ажлын дунд шатандаа Бүх л с�##�барт ажлын туршлагагүй, мэдлэг, чадваргүй хүмүүсээр дүүрсэний нэг жишээ, чадваргүй болохоор ийм л үр дүн гарна, зөвхөн ам нь л сайн ажилладаг, бодит үр дүн нь ийм, орон тоо бөглөсөн урагшгүй �##�батууд улам олширсон.
Юуг шинэчлэхээ мэдэхгүй байнаа даа..Тээврийн хэрэгслэлээ шинэчил гэснээс. замыг холион бантан хутгаад хүн амьтныг зовоочих гээ юу.Ажлаа мэдэхгүй. ц�##�ингийн карт эзэмшигч нар арай амраар нь гэртээ бай..Ядахад хүнд гай болохгүй
Яахаараа ийм сэтгэлгүй дээрээ худ юм бэ. 2 н 2 жил бэлдэж байж хутгасан холион бантангаа суд�##�гаа ч гэх шиг.
Ажлаа мэдэхгүй бол мэддэг чаддагт нь өг. Өлбийсөн арын ха�##�гаар ажил �##�бан туша�##� авсан юмнууд л ийм байдаг. Хүний карман ухаж амьдрахаа болиоч.
Hudal chalich. Sudalgaa hiigdsen bol iim chiregdel garahgui suudlaa orhiod z##l. Naymbaa ogtsor
иргэдийн буруу гэчихжээ... мэдээлэлээрээ ядаж зөв хангасан бол, яарч адгахдаа тэр нэг дүүрэн бичгийг наачихсанг, тэгтэл хаягжуул�##�т гээд бүр дизайнертай хамтарч ажилдаг с�##�барыг таг мартсан, Төслийг үе шаттай олон т�##�ын оролцоотойгоор хийдэг, Ер нь явж явж Нямбаатар хөдөөний баачка-н л санаа юмдагуудаа
Юу ч ойлгоогүй чөтгөр байна даа гүрийж л байна бид огт буруу зүйл хийгээгүй бидний �##�даа олон нийтэд мэдээлэл түгээхэдэд гарсан гэнэ ээ нөгөө б�##�ай олон хуудсын эзэн тодорхой болж байна энэ нөхрөөр зардлыг нь төлүүлэх хэрэгтэй
Дамжих тоог нь зориудаар олон болгох гэж байна. Заав�##� дамжих ёстой юмуу. Шаардлагатай хэт хол шугамд нь богино эргэлтээ хийнэ биз
За больж үзээ. Тэр iMap апп чинь байршил, хаягжилт ш�##� дутуу аппликэйшн байна лээ шүү.
Udur sar tsag agaaraa tootsoolj hunee bodoj shinchileech iim yumiig yaaj shincjlel geh uu harin ch muujruuljee huurhii
ухаантаан тойрог нь буруу гээд 4 замын уулзвар болгосон юмшүүдээ