"Шатахуун тасалдсан эсэх асуудлаарх мэдээллийг удахгүй өгнө"

Шатахуун түгээх станцууд дахин бензиний хомсдолд ороод байна гэх иргэдийн шүүмжлэл нэмэгдэв.
Энэ дагуу бид Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад холбогдох эх сурвалж "Бензиний нийлүүлэлт хэвийн байгаа. Агуулахаас ШТС-уудад 22:00 цагаас хойш тээвэрлэлт хийдэг тул хот доторх түгээлттэй холбоотой процессын асуудал гарч байгаа. Ачаалал ихтэй ШТС-уудад өдөрт 3-4 удаа татан авалт хийдэг. Шөнийн тээвэрлэлт хийгдсэн ч өдөр нь дуусчихдаг. Амралтын өдрүүдэд зарим агуулах амардаг тул Даваа гарагт ШТС-уудад бензин тасалдах асуудал гарч байна. Аюултай ачаа тээвэрлэлт тул зөвхөн оройн цагаар л тээвэрлэлт хийгддэг. ШТС-ууд аль замаар, хэдий хугацаанд тээвэрлэлт хийх тухай зөвшөөрлийг Зам тээврийн хөгжлийн яамнаас авдаг" хэмээсэн.
Харин хэвлэлийн төлөөлөгч П.Мөнхжаргал "Албаны хүмүүс хуралдаж дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Одоогоор дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй" гэлээ.
Ташрамд дурдахад манай улсын хувьд сар бүр 110,000 тонн ДТ, 55,000 тонн АИ-92 автобензинийг хэрэглэдэг ба үүний 95 хувийг ОХУ-аас худалдан авдаг. 2024 оны 1, 2, 3 дугаар саруудад тус бүр ДТ 140,000 тонн, АИ-92 90,000 тонн автобензинийг худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө новшоо бас уу.
Зөв бичиж чадахгүй бол ташрамд гэж бичих шаардлагагүй Энхжарг�##� аа
САЯ 5 ШАРААС ЦААШ 3 КОЛОНК ПЁТРРВОС НЭРТЭЙ 3 КОЛОНК ДУУССАН ГЭЭД ӨГӨХГҮЙ БАЙНА АА ГАНЦХАН ХӨРС НЭРТЭЙ КОЛОНК ӨГЧ БАЙСАН ӨГӨХГҮЙ БАЙГАА КОЛОНКИЙГ ТУСГАЙ ЭРХИЙГ НЬ ЦУЦЛААЧЭЭ ЭНЭ ПЁТРОВЁС КОЛОНКЫН УДИРДЛАГА ГЭЖ ДАВАРЧИХСАН ЮМЫГ ЯАГААД ДАВАХААГААД БАЙНА НЭГ БОЛ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ЮМУУ ОРОСЫН КОЛОНКУУДЫГ ОРУУЛЖ ИРВЭЛ ДОР ХАЯЖ ҮНИЙН ӨРСӨЛДӨӨН ГАРЧ ХЯМДАРНА
Аж ахуйн нэгж хэзээ хэдэн удаа татан ав�##�т хийх нь тухайн байгууллагын зохион байгуул�##�тын ажил, ажил хариуцсан түшмэл мяндагтангууд нь хувийн компанийн карманд орцон түлш шатахуун хүрэлцээ хангамж тас�##�дуулж байгаа аж ахуйн нэгжийн лицензийг цуцлаад болоо ш дээ чааваас